EDU

Англи хэлээ сайжруулахад туслах 5 цуврал

Англи хэлний яриа болон сонсгол сайжруулах болон хувь хүн талаасаа ч суралцах зүйл ихтэй 5 цувралыг санал болгож байна. Тус бүр үгийн сонголт, ярианы хэв маяг, хурд зэргээрээ ялгаатай тул өөрийн түвшин болон сонирхолд тааруулан үзэх боломжтой.


  1. Friends

Дөнгөж сурч эхэлж байгаа бол нэн түрүүнд үзэхийг хүсье. Үгийн сонголт болон дуудлага ойлгоход хялбар бөгөөд ярианы чадвараа бага багаар сайжруулахад сайн суурь болж өгөх юм.


  • 13 reasons why

Сонсгол сайжруулах дасгал гэхэд болно. Ярианы хувьд хөнгөн мэт боловч агуулгын хувьд хүндхэн цуврал гэдгийг анхаарч үзэх хэрэгтэй. 


  • Gossip Girl

Үгийн сонголт хүндэрч эхэлнэ. Ярианы хурд ихсэх ба жүжигчдийн ярианы онцлогоос хамааран ойлгоход бага зэрэг хүндрэлтэй. 


  • BigBang Theory

Шинжлэх ухааны хэллэг ихтэй нь давуу тал юм. Та энэхүү цувралыг үзсэнээр хэлээ сайжруулахаас гадна ШУ-ы мэдлэгийг олж авах юм.


  • Gilmore Girls

Ярианы хурд болон үгийн сонголт ахисан түвшин. Энэхүү цувралыг үзсэн тохиолдолд хэр баргийн яриаг ойлгох амархан болно. 

Холбоотой мэдээнүүд

Back to top button