Бизнес

Дэлхийн эдийн засагт учирч болзошгүй эрсдэлүүд

Уур амьсгалын өөрчлөлт, амьжиргааны өртөг нэмэгдэх, мэдээлэл хүлээн авах боловсрол гэх мэт өдөр тутмын амьдралд өрнөдөг үйл явдлууд том зургаараа дэлхийн эдийн засагт асар том нөлөө үзүүлдэг. 

“Дэлхийн эдийн засгийн форум 2024” чуулганы өмнөхөн “Эдийн засгийн төлөв байдлын тайлан”-д энэ жил учирч болзошгүй эдийн засгийн 20 эрсдлийг танилцуулсан. Энэхүү судалгааг дэлхийн 1490 лидрээр дэлхий дахинд материаллаг хомсдол үүсэхэд нөлөөлөх таван эрсдэлийг сонгуулжээ. 

2024 онд учирч болзошгүй эдийн засгийн топ 5 эрсдэл

🌳 Уур амьсгалын өөрчлөлт 

Судалгаанд оролцогчдын дийлэнх хувь нь дэлхийн дулаарал эдийн засагт хамгийн том эрсдэл үүсгэнэ гэж үзжээ. Температурын хэлбэлзэл, байгалийн гамшиг зэрэг цаг агаарын цочмог үр дагаварт дэлхий дахины хүнсний систем, эдийн засаг, томоохон дэд бүтцүүд бэлэн бус байгааг дурджээ.

📰 Хиймэл оюунаар үүсгэсэн ташаа мэдээлэл

Энэ жил дэлхийн тэн хагас хүнийг хамарсан 60 улсын сонгууль болно. Сонгуулийн санал хураалттай холбоотой хиймэл оюунаар үүсгэсэн ташаа мэдээлэл сонгогчдын итгэлийг бууруулах, улс төрийн талцал үүсгэх эрсдэлтэй гэж үзсэн байна. 

Тиймээс мэдээллийн боловсрол, шүүмжлэлт сэтгэлгээ зөвхөн монголчууд гэлтгүй дэлхий дахинд нэн хэрэгцээтэй байх нь ээ.

👥 Нийгмийн туйлшрал

Судалгаанд оролцогчдын 49% нь худал ташаа мэдээллээс улбаалан нийгэм даяар туйлшрах эрсдэл өндөр байна хэмээн үзжээ.  

💵 Амьжиргааны өртгийн хямрал

Цар тахлын дараах эдийн засгийн хүндрэл, чухал бараа бүтээгдэхүүний нийлүүлэлт тасалдах зэргээс үүдэн улс орнуудын инфляц өссөн зэрэг нь дэлхий нийтээр эдийн засгийн хямралд өртөх нэг шалтгаан хэмээн үзсэн байна. 

💻 Кибер халдлага

Мэдээллийн эринд кибер аюулгүй байдал хамгаалах хэрэгтэй чухал өмч гэхэд болно. Томоохон компаниуд, улс төрийн талууд гэлтгүй хувь хүний мэдээлэл дэлхийн эдийн засагт нөлөөлөхүйц чухал юм.

💣 Нэмж дурдахад Ойрхи Дорнодын мөргөлдөөн олон сая хүний ​​амьжиргаанд ноцтой нөлөөлж байгаа бөгөөд  Улс хоорондын зэвсэгт мөргөлдөөний хурцадмал байдал нь 2024 онд дэлхийн эдийн засагт учрах хамгийн өндөр эрсдэлийн наймдугаарт бичигдэж байна.

6Эдийн засгийн уналт33%
7Чухал барааны нийлүүлэлт тасалдах25%
8Улс хоорондын зэвсэгт мөргөлдөөн25%
9Дэд бүтцэд халдах19%
10Хүнсний хангамж тасалдах18%
11Үг хэлэх эрх чөлөөний цензур16%
12Эрчим хүчний нийлүүлэлт тасалдах14%
13Улсын өрийн дарамт14%
14Ажиллах хүчний хомсдол13%
15Санамсаргүй буюу санаатай цөмийн халдлага12%
16Иргэдийн ажил хаялт, үймээн самуун11%
17Биологийн санамсаргүй санаатай халдлага9%
18Санхүүгийн салбар дахь институцийн уналт7%
19Орон сууцны хөөс хагарах4%
20Техникийн хөөс хагарах4%
2024 онд учирч болзошгүй эдийн засгийн эрсдэлийн жагсаалт

Холбоотой мэдээнүүд

Back to top button