Бизнес
Crocs брэндийн жилийн орлого $4 тэрбумд хүрэх магадлалтай
Хөнгөн, уян хатан материалаар тав тухтай мэдрэмж төрүүлэхүйц гутлыг санал болгодог CrocsTM брэнд сүүлийн хэдэн жил гутлын салбарт дэлхий нийтийг “шууруулсан” гэхэд болно.
Өнгөрсөн онд $3.9 тэрбум орлогоор дээд амжилт тогтоосон CrocsTM энэ жил орлогоо 3%-5%-иар өсгөж жилийн орлогоо $4 тэрбумд хүргэнэ хэмээн таамаглаж байна.
CrocsTM брэнд энэ жилийн анхны загвараа “Sponge Bob SquarePants” анимэйшний дүр Патриктай хамтарчээ.
Энэ нь дэлхийн алдартай брэндүүд хүмүүсийн сэтгэлд тод үлдсэн хүүхэлдэйн болон цуврал киноны дүрүүдийг брэнд хөгжүүлэлтдээ ашигладгийн нэг жишээ юм.