EDU

Монголчуудын сошиал хэрэглээ ба мэдээллийн боловсрол

Одоогоос 30 жилийн өмнө монголд анх интернэтийн үйлчилгээ нэвтэрч, “Мэдээллийн харилцаа ББХК”-иар дамжуулан өдөрт хоёр удаа л интернэтээр мэйл илгээх боломжтой байлаа. Харин өнөөдөр бид хүссэн цагтаа интернэтэд холбогдон мэдээлэл хүлээн авч, дамжуулж нэг үгээр интернэт бидний амьдралын салшгүй нэг хэсэг болсон билээ. 2023 оны байдлаар монголчуудын 73% нь интернэтийг тогтмол хэрэглэдэг гэх тооцоо гарчээ.

Монголчуудын интернэт хэрэглээ

2023 оны байдлаар Фейсбүүк платформд Монгол Улсын нийт хүн амын 86.8% буюу 2.9 сая хэрэглэгч бүртгэлтэй байв. Энэ нь фейсбүүкийн зөвшөөрсөн насны хязгаар буюу 13-аас дээш настай Монгол Улсын иргэдийн тооноос 12.6%-иар давсан үзүүлэлттэй байна.

Монголчуудын сошиал хэрэглээ

Энэхүү үзүүлэлтээс монголчуудын фейсбүүк хэрэглээ өндөр буйг харж болох юм.

Сошиал медиа хэрэглээ бидний амьдралыг хөнгөвчилж, цаг үеийн мэдээллийг өдөр тутамдаа хүлээн авах, мэдээлэл дамжуулах боломжийг олгодог. Гэвч аливаа зүйлд эерэг болон сөрөг тал адилхан оршиж байдгийн хувьд сошиал медиагаар буруу ташаа, хуурамч мэдээлэл хурдтай тархах, олон нийтийн санаа бодолд шууд болон дам байдлаар нөлөөлөх зэрэг эрсдэл бий болдог. Тиймээс аливаа мэдээлэлд шүүлтүүртэй хандах “боловсрол” нэн шаардлагатай билээ.

Мэдээллийн боловсрол

НҮБ мэдээллийн боловсролыг дараах байдлаар тодорхойлжээ.

Энэ жил дэлхийн хүн амын тэн хагас нь улс төрийн сонгууль өгөх ба хиймэл оюун, сошиал медиа хэрэглээ зэргээс улбаалан мэдээллийн боловсролтой болох шаардлага тулгарч буй.

Холбоотой мэдээнүүд

Back to top button