2000 юанаас өндөр дүнтэй барааг гаальд мэдүүлнэ

БНХАУ-ын хилээр нэвтрэх /орох, гарах/ үед зорчигчдын биедээ авч явах ачаа тээш, эд зүйлс 30 кг хүртэл байх ба БНХАУ-ын гаалийн байгууллагаас дараах шаардлагыг тавьж, шалган нэвтрүүлж байна. Үүнд:

Архи тамхины хязгаар

Зорчигчийн төрөлЭнгийн тамхиЦахилгаан тамхиАрхи
Богино хугацаанд олон удаа орж гарах зорчигчЯнжуур тамхи 40 ширхэг /2 ш. хайрцаг/, эсвэл сигар 5 ширхэг, эсвэл дүнсэн тамхи 40 гр1 тамхины хэрэглэл, шингэрүүлсэн тамхины бэлдэц 1 ширхэг, нийт хэмжээ 2 мл.Татваргүй оруулах эрх байхгүй.
Бусад зорчигчЯнжуур тамхи 400 ширхэг /20 ш. хайрцаг/, эсвэл сигар 100 ширхэг, эсвэл дүнсэн тамхи 500 гр2 тамхины хэрэглэл, шингэрүүлсэн тамхины бэлдэц 6 ширхэг, нийт хэмжээ 12 мл12 градусаас дээш спиртийн агууламжтай архи 2 шил /1.5 литрээс бага/

Манай улсын иргэд мах, махан бүтээгдэхүүнийг хилээр нэвтрүүлэхийг оролдох, мэдүүлэх шаардлагатай бэлэн мөнгийг мэдүүлээгүйгээс хураалгахаас гадна нэмж торгууль төлөх тохиолдол элбэг байна.

Хар тамхи, сум, нэн ховор ан амьтны гаралтай бүтээгдэхүүнийг хууль бусаар тээвэрлэсэн тохиолдолд хэмжээ харгалзахгүйгээр БНХАУ-ын эрүүгийн хариуцлага хүлээлгэдэг ба бүх насаар нь хорих эсвэл цаазаар авах хүртэл ял ноогдуулдгийг анхаарах хэрэгтэй.

Exit mobile version