Өвчний хяналт, урьдчилан сэргийлэх төвүүдийн мэдээлснээр АНУ-ын хүн амын нэлээд хувь нь хөдөлгөөний хязгаарлалттай эсвэл бие даан амьдрахад бэрхшээлтэйн дээр компьютерын гар, хулгана, мэдрэгчтэй дэлгэц зэрэг төхөөрөмжүүдтэй харьцахад хүндрэлтэй байдаг аж. Мөн бидний өдөр тутамдаа ашигладаг технологи нь дэвшилтэт боловч дээд мөчний бэрхшээлтэй хүмүүст хэрэглэхэд хэцүү юм.
Иймээс трекпад чип суулгасан хэрэглэгчид хэлээрээ удирдах боломжийг олгодог The MouthPad хэмээх амны аппаратыг бүтээжээ. Энэ нь хөгжлийн бэрхшээлтэй хүмүүст электрон төхөөрөмжийг удирдахад тулгардаг бэрхшээлийг даван туулахад туслах үүрэгтэй ба хэрэглэгчийн хэлний байрлал, хөдөлгөөнийг тус төхөөрөмж нь суралцах алгоритмаар шинжилж улмаар өгөгдлийг курсорын команд болгон хувиргаж, Bluetooth-ээр дамжуулан цахим төхөөрөмж рүү илгээдэг байна.