EDU
Дэлхийн шилдэг 10 их сургууль
Дээд боловсролын шинжээч QS World University Rankings жил бүр дэлхийн Топ-100 их сургуулийн зэрэглэлийг тогтоодог. Энэ жил 20 дахь удаагаа зохион байгуулагдсан.
Уг чансааг академийн нэр хүнд, ажил олгогчийн нэр хүнд, багш оюутны харьцаа, тэнхимийн эшлэл, олон улсын багш нарын харьцаа, олон улсын оюутнуудын харьцаа зэрэг шалгуураар дүгнэдэг байсан бөгөөд энэ удаа тогтвортой байдал, хөдөлмөр эрхлэлтийн үр дүн, олон улсын судалгаа шинжилгээний сүлжээ гэсэн гурван шалгуур нэмэгджээ.
Нийт 104 орны 1500 гаруй байгууллага хамрагдаж, 17.5 сая эрдэм шинжилгээний баримт бичиг, 240 мянга гаруй багш, эрдэмтний ажлыг дүгнэн боловсруулжээ.
Массачусеттсийн Технологийн дээд сургууль 100 оноогоор 12 дахь жилдээ тэргүүлж байна.