Kia саяхан өөрийн томоохон “PBV” тээврийн хэрэгслийн платформоо дэлгэсэн бөгөөд энэ нь дан ганц тээврийн хэрэгсэл биш юм. Нийтдээ CES дээр танилцуулсан PV5- загварын 4 хувилбар , PV7, PV1 гэх концепцийн хувилбаруудыг танилцууллаа.
Эдгээр нь бүгд цахилгаан машин бөгөөд бүгд өөр өөрийн гэсэн зориулалттай. PBV тээврийн хэрэгслийн цаад санаа нь тодорхой хэрэгцээнд нийцүүлэн өөрчлөх боломжтой нь тээврийн хэрэгслийн баазыг бий болгох явдал юм.
“Зохион байгуулалтын үндсэн зорилго нь нэг тээврийн хэрэгслийн явах эд ангиудыг олон тооны хэрэгцээг хангахад ашиглах боломжийг олгох явдал юм. Үндсэн нэг явах эд анги, жолооны хүрдны ард олон төрлийн сольж болох дээд биеийг цахилгаан соронзон болон механик холбох технологиор дамжуулан үндсэн тээврийн хэрэгсэлд холбож, өдрийн цагаар PBV-ийг такси болгон хувиргаж, шөнийн цагаар хүргэлтийн фургон, амралтын өдрүүдэд аялал зугаалгын машин ч болгох боломжтой” гэж Kia-гийн зүгээс тайлбарлав.
“PV5 нь фургон шиг боловч жолоочийн хэрэглээг нэмэгдүүлэх, нийт жолоочын талбайн хэмжээг бага байлгах үүднээс урд талын хэсэггүй. PBV бүрийн ашиглалтын тухайд Kia концепт PV5-ийг Basic, Van, High Roof, Chassis Cab гэсэн дөрвөн өөр загвараар үйлдвэрлэх хувилбарыг төсөөлж байна гэжээ. Тэр ч байтугай ирээдүйд Aptiv автономит компанитай хамтран ажиллах замаар роботакси хувилбарыг гаргах боломжтой.
PV7 нь хамгийн уужим зай, хамгийн тухтай байдал зэрийг онцолж бүтээгдсэн. Энэ нь тэдний дундаас мөн хамгийн том тэнхлэг хоорондын зайтай хамгийн том загвар. PV1 хамгийн жижиг PV1 нь бөгсгүй байх магадлалтай бөгөөд Kia үүнийг ойрын зайн тээвэрт ашиглах, жижиг зайд авхаалж самбаатай болгох зорилготой” гэж мэдэгджээ.
Бүх PBV нь тааз, шал, хажуугийн хавтан дээр загварчлагдсан замын системтэй бөгөөд тээврийн хэрэгслийн хооронд бараа материалыг хэлбэр дүрс хэмжээгийн алдуулахгүйгээр зөөх шилжүүлэхэд хялбар. Kia хэлэхдээ эдгээр PBV-ийн загвар нь амархан хувиргах боломжийг олгодог. Явах эд анги дээр байрлах биеийн дээд хэсгүүдийг иж бүрдэл хэлбэрээр авах зориулалттай бөгөөд “талбайд хурдан бөгөөд энгийн өөрчлөлт хийх зориулалттай юм.
PBV-д зориулсан угсрах үйлдвэрийн төлөвлөгөө аль хэдийн хийгдэж байгаа тул энэ төсөл бүхэлдээ CES дээр харж болох олон санаанаас арай илүү нухацтай юм. Autoland Hwaseong-д баригдах үйлдвэр 2025 онд ашиглалтад орж, жилд 150,000 машин үйлдвэрлэх төлөвтэй байна. PV автомашинуудтай зэрэгцэн бизнес болон хяналтын системийг ажиллуулахаар төлөвлөж байгаа бөгөөд энэ нь баазыг удирдах, хянах боломжийг олгоно. Одоогоор эдгээр машинууд АНУ-д хэзээ худалдаанд гарах эсэх нь тодорхойгүй байгаа аж.