Бизнес

Japan Airlines компанийг эмэгтэй хүн удирдана

Японы агаарын тээврийн Japan Airlines компанийн ерөнхийлөгчөөр онгоцны үйлчлэгчээр ажиллаж байсан Т.Мицүко гэх эмэгтэйг томилжээ. Тус компаниас гаргасан энэхүү шийдвэр Японы агаарын тээврийн  томоохон компанийг удирдах анхны эмэгтэй болж байгаагаараа онцлог болж байгаа юм.

Одоогоор компаний гүйцэтгэх захирлаар ажиллаж буй 59 настай Тоттори Мицүко ирэх дөрөвдүгээр сарын 1-нд одоогийн ерөнхийлөгч Акасака Южигээс шинэ ажлаа хүлээн авна. Харин А.Южи нь компаний тэргүүний албыг хашихаар болсон байна. Энэхүү шийдвэрийг танилцуулах хэвлэлийн хурлын үеэр аюулгүй байдлыг нэн тэргүүнд тавьж ажиллах болно гэдгээ мэдэгдлээ. Тэрбээр “1985 онд компанидаа үйлчлэгчээр анх ажилд орж байх үед нисэх онгоцны томоохон осол гарч 520 зорчигч, хөлгийн багийн гишүүд амь эрсэдсэн нь миний сэтгэлд маш их хүнд туссан. Бид агаарын тээврийн компанийн үндэс суурь болсон нислэгийн аюулгүй байдлыг хангах чиглэлд ажиллах болно” хэмээн ярьсан юм.   

Нэгдүгээр сарын эхэнд тус компанийн нисэх онгоц Японы эргийн хамгаалалтын онгоцтой мөргөлдсөний улмаас таван хүн амиа алдсаны дараа Japan Airlines аюулгүй байдалд илүүтэй анхаарлаа илүү хандуулж эхэллээ. Тухайн ослын үеэр зорчигч тээврийн онгоцонд байсан бүх зорчигчийг эсэн мэнд буулгаж чадсан билээ.

Холбоотой мэдээнүүд

Back to top button