ЖДҮХС-гаас хөнгөлөлттэй зээл олгох салбарууд

ЖДҮХС-гаас 2024 онд  хөнгөлөлттэй зээл олгох салбар, чиглэл батлагдлаа. Зээл олгох салбар чиглэлийг жил бүр ХХААХҮ-ийн сайдын тушаалаар баталдаг.

Монгол Улсын Их хурлын 2021 оны 106 дугаар тогтоолоор батлагдсан “Шинэ сэргэлтийн бодлого”, 2022 оны 36 дугаар тогтоолоор батлагдсан ‘’Хүнсний хангамж, аюулгүй байдлыг хангах талаар зарим арга хэмжээний тухай” “Засгийн газрын 2020-2024 оны үйл ажиллагааны мөрийн хөтөлбөрийн төлөвлөгөө”-тэй уялдуулсан болно.

Дээрх төлөвлөгөө болон бусад хэрэгжүүлэх ажлын хүрээнд 2024 онд ЖДҮХС-аас хөнгөлөлттэй зээл олгох нэн шаардлагатай байгаа салбар, чиглэлийн саналыг 21 аймгийн Засаг  дарга нараас хүлээн авч, ХХААХҮЯ болон ЖДҮГ-ын удирдлагуудын саналыг нэгтгэн ХХААХҮ-ийн Сайдад хүргүүлснээр дараах салбар, чиглэл  батлагдсан байна. Үүнд:

Хүнсний үйлдвэр

Газар тариалан

Мал аж ахуй

Хөнгөн үйлдвэр

Үйлчилгээ

Жижиг, дунд үйлдвэрийн газар 2024 оны хөнгөлөлттэй зээл олгох төслийн материалыг 2024 оны нэгдүгээр сарын 24-ний өдрөөс 30 хоногийн  хугацаанд цахимаар хүлээн авахаар төлөвлөжээ. 

Exit mobile version