Голомтын нэгж хувьцаанд ногдох ашиг 223.6 төгрөгт хүрлээ

“Голомт Банк” ХК-ий зүгээс “Үнэт цаас гаргагчаас олон нийтэд хүргэх мэдээллийн журам”-ын 9.1-д заасны дагуу татан төвлөрүүлсэн хөрөнгийн зарцуулалтын тайланг 2023 оны 4-р улирлын байдлаар танилцууллаа. 

Тус банк 2022 оны 11 дүгээр сарын 23-30-ны өдрүүдэд анхдагч зах зээлийн арилжаагаар хувьцааныхаа 10.09 хувь буюу 80,402,743 ширхэг хувьцааг нэг бүрийг нь 1,285 төгрөгөөр нийтэд санал болгосон.

Захиалгын эрэлт өндөр байсан тул олон нийтэд санал болгосон хувьцааны 15 хувьтай тэнцэх хэмжээний буюу 12,060,411 ширхэг хувьцааг нэмэлтээр гаргаж, нийт 118,815,152,890 төгрөгийг /нийт хувьцааны 11.43 хувь/ олон нийтээс амжилттай татан төвлөрүүлсэн.

Улирлын үр дүнг өссөн дүнгээр өмнөх оны мөн үетэй харьцуулахад:

Голомт банкны өөрийн хөрөнгийн өгөөж (ROAE) 14.4%-аас 20.5% болж өссөнөөр нэгж хувьцаанд ногдох ашиг (EPS) 223.6 төгрөгт хүрсэн байна.   

Exit mobile version