Спорт

Кавай Леонард багтайгаа $152.4 саяын гэрээ хийжээ

Энэ сарын 10-нд довтлогч Кави Леонард өөрийн баг Лос Анжелес Клипперстэй гэрээгээ сунгалаа. Багийн зүгээс энэ талаар мэдэгдсэн ч гэрээний хугацаа болон мөнгөн дүнг тодорхой мэдэгдээгүй байна. Гэсэн ч хэвлэн мэдээллийн сувгуудаар тус гэрээг 2027 оны улирлын тоглолт хүртэл үргэлжлэх гурван жилийн, 152.4 сая ам.долларын гэрээ гэж мэдээллээд байгаа билээ.

Лос Анжелес хотод төрсөн Леонард анх 2019 онд Клипперс багт элсэж улмаар 2021 оны наймдугаар сарын 12-нд дөрвөн жилийн 176.27 сая ам.долларын сунгах нөхцөлтэй гэрээ байгуулсан байдаг.

Холбоотой мэдээнүүд

Back to top button