Instagram-д энэ оны ажлын байрны цомхотгол эхлэв
Энэ оны эхээр Метагийн Instagram шаардлагагүй гэж үзсэн 60 ажлын орон тоог байхгүй болгохоо Business Insider-д мэдээлсэн. Тэгвэл тус платформын дээрх өөрчлөн шинэчлэлт энэ долоо хоногт болсон бөгөөд энэ явц нь Instagram байгууллагын техникийн хөтөлбөр хариуцсан менежерүүдэд голлон нөлөөлсөн гэж тус байгууллагын хоёр инженер Blind Newsroom-д бичсэн нийтлэлүүддээ дурджээ.
Өнгөрсөн жил төлөвлөсөн цомхотголуудын ихэнх нь болж өнгөрсний ард Зукерберг ажилчидтайгаа уулзахдаа ирээдүйд илүү олон ажлын байр үгүй болно гэдгийг үгүйсгээгүй.
Техник, программ хангамжийн менежерийн үүргийг Instagram дээр үндсэндээ хасч байгаа ч цомхотголд орсон ажилчдад өргөдөл гаргаад дахин ярилцлагад орж, шалгалт өгөх боломжийг олгож байгаа аж. Харин тэд шинэ албан тушаалд сонгогдохгүй бол ажлын гэрээ нь ирэх гуравдугаар сард дууссанаараа ажлаасаа гарах болж байгаа юм.