Бизнес

Хятадын “CSI 300 Index” 1.3 хувиар буурч, 2019 оны хоёрдугаар сараас хойших хамгийн доод түвшинд хүрэв

Өнгөрсөн оны 12 дугаар сарын 31-ний байдлаар хөгжиж буй орнуудын “MSCI Index”-ийн 23.77 хувийг БНХАУ-ын хөрөнгийн зах зээл бүрдүүлснийг “Bloomberg” тооцоолсон байна. Энэ нь тус улсын хувьд 2017 оноос хойших мөн л хамгийн тааруу үзүүлэлт болж байгаа ба “Goldman Sachs”-ийн зүгээс сүүлийн байдлаар 26.4 хувийг эзэлж байна гэж тооцоолжээ.

Харин нөгөө талд БНХАУ-ын хувьцаануудын эзлэх хувь хэмжээ  буурахтай зэрэгцээд Энэтхэг улсынх 2020 оны гуравдугаар сараас хойших дээд түвшин буюу 16.7 хувьд хүрсэн байна. Түүнчлэн Тайвань, БНСУ, Бразил, Саудын Араб зэрэг бусад улсын эзлэх хувь ч өнгөрсөн сард өссөн бол БНХАУ-ын “CSI 300 Index” даваа гарагт 1.3 хувиар унаж, 2019 оны хоёрдугаар сараас хойших хамгийн доод түвшинд хүрээд байна. 

Мөнгөний бодлогыг чангаруулсны нөлөө дэлхийн эдийн засагт хараахан бүрэн мэдрэгдээгүй байна гэж “Fitch Ratings” үзэж байгаа бөгөөд БНХАУ-ын үл хөдлөх хөрөнгийн салбарын хямрал үргэлжилж байгаатай холбоотойгоор 2024 оны дэлхийн дотоодын нийт бүтээгдэхүүний өсөлт сул байна гэж дүгнэсэн байна.

Өөрөөр хэлбэл “Fitch Ratings” 2024 оны эдийн засгийн өсөлтийн төсөөллөө 0.2 нэгж хувиар өсгөсөн ч трендээс доогуур буюу 2.1 хувтай байна гэж таамаглажээ. Мөн томоохон Төв банкнууд бодлогын хүүгээ 2024 оноос эхлэн бууруулах хүлээлттэй байгаа ч яарахгүй гэдгийг онцолсон байна.

АНУ-ын Холбооны Нөөцийн банкны хувьд бодлогын хүүгээ энэ сард нэг удаа өсгөж, ирэх долоодугаар сар хүртэл энэ түвшиндээ хадгална гэж үзэж байгаа ба цаашлаад 2024 оны эцэс хүртэл 100 суурь нэгжээр бууруулах төлөвтэй гэв. Түүнчлэн “Fitch Ratings” 2025 оны дэлхийн дотоодын нийт бүтээгдэхүүний өсөлтөө бууруулж, 2.5 хувь болгосон байна. Мөнгөний бодлогыг бууруулах процесс энэ үед эхэлсэн байх ч өсөлт сул хэвээр байна гэж таамаглаж байгаа аж.

Холбоотой мэдээнүүд

Back to top button