Life
Тэтгэврийг хагас хуримтлалын тогтолцоонд шилжүүлэв
Монгол Улсын “Нийгмийн даатгалын багц хууль”-ийг УИХ-аас шинэчлэн баталж, оны эхнээс хүчин төгөлдөр мөрдөгдөж байгаа билээ. Иргэдийн дунд үүсэн буруу ойлголтыг залруулах үүднээс НДЕГ-аас сургалт-мэдээлэл зохион байгууллаа.
Нийгмийн даатгалын ерөнхий газрын дарга Л.Мөнхзул:
- Монгол Улсын тэтгэврийн тогтолцоо 2024 оны 1 дүгээр сарын нэгний өдрөөс эхлэн хагас хуримтлалын тогтолцоонд шилжиж, шимтгэлийн хоёр хувийг бэлэн мөнгө болгон хадгална.
- Монгол хүний дундаж наслалт жилээс жилд гурван сараар нэмэгдэж 29 жилийн хугацаанд эрэгтэй хүнийх гурван жил, эмэгтэй хүнийх есөн жилээр нэмэгдсэн.
- Иргэдийн тэтгэвэрт гарах насыг нэмэгдүүлж байгааг буруутгадаг ч дэлхийн 120 улстай харьцуулахад монгол хүний дундаж наслалт 63 дугаар эрэмбэлэгдэж байна.
- Өндөр настны тэтгэвэр авагч нас барвал тэтгэврийн нь 20 хувийг нөхөр эсхүл эхнэрт олгоно. Энэ нь гэр бүл болсноо бүртгүүлж, 20 ба түүнээс дээш жил хамт амьдарсан тэтгэвэр авагчдад хамаарна. Үүнд жилд 7,000 орчим иргэн нэмэгдэх хандлагатай.
- Нийт малчдын 10 орчим хувь нь тэтгэврийн даатгал төлдөг. Энэ нь тэдний ихэнх халамжийн тэтгэвэр авагч болж төрөөс илүү хэмжээний зардал гарах учир ндш-ийн хэмжээг таван жилийн хугацаатай 50 хувиар бууруулна. Гэхдээ малчин 50 хувиа өөрөө төлөөгүй бол төр төлөхгүй. Өнөөдөр 280 мянга гаруй малчин байна.
- Байнгын асаргаа шаардлагатай, хөгжлийн бэрхшээлтэй хүүхдээ асардаг иргэдийн эцэг, эхийн аль нэгнийх нь шимтгэлийг төрөөс бүрэн хариуцна.
- НДШ төлөх дээд хэмжээг энэ хуулиар өөрчилсөн. 2023 оныг дуустал хөдөлмөрийн хөлсний доод хэмжээг 10 дахин нэмэгдүүлсэнтэй тэнцэх хэмжээгээр тогтоодог байсныг долоо болгон бууруулсан. Учир нь иргэд тэтгэвэрт гарахын өмнөх таван жилдээ л илүү хэмжээгээр төлж тэтгэврээ өндөр тогтоолгодог байсан.