Бизнес
“Монголын хөрөнгийн бирж” нүүрсний цахим арилжаа зохион байгуулав
“Монголын хөрөнгийн бирж” ХК нь энэ оны нэгдүгээр сарын 2-5-ны өдрүүдэд дөрвөн удаагийн үнэт цаасны арилжаа, нэг удаагийн нүүрсний цахим арилжаа зохион байгуулж, нийт 97’917’422’291 төгрөгийн арилжаа хийсэн байна.
1. Хувьцааны арилжаа:
Хувьцааны хоёрдогч зах зээлийн арилжаанд идэвхтэй арилжаалагдсан үнэт цаасууд:
№ | Симбол | Компанийн нэр | Тоо ширхэг | Үнийн дүн |
1 | INV | Инвескор ББСБ | 88’833 | 548’992’255 |
2 | KHAN | Хаан банк | 170’080 | 200’195’814 |
3 | AARD | Ард Санхүүгийн нэгдэл | 47’521 | 159’194’974 |
4 | TTL | Таван толгой | 7’483 | 132’255’760 |
5 | MLG | Монложистикс холдинг | 373’056 | 73’217’695 |
2. Хоёрдогч зах зээлийн арилжаанд идэвхтэй оролцсон үнэт цаасны компаниуд:
№ | Симбол | Компанийн нэр | Тоо ширхэг | Үнийн дүн |
1 | INVC | Инвескор капитал ҮЦК | 264’462 | 1’100’123’820 |
2 | MNET | Ард Секюритиз ҮЦК | 1’179’137 | 641’897’000 |
3 | BDSC | БиДиСек ҮЦК | 766’815 | 318’352’317 |
4 | GLMT | Голомт капитал ҮЦК | 1’271’788 | 300’494’951 |
5 | TDB | Ти Ди Би Секюритиз | 487’151 | 126’326’676 |
3. Хөрөнгө Оруулалтын Сангийн нэгж эрхийн арилжаа:
№ | Симбол | Компанийн нэр | Тоо ширхэг | Үнийн дүн |
1 | MFG | Мандал ирээдүйн өсөлт | 25’849 | 19’329’955 |
2 | XOC | Үндэсний хувьчлалын сан | 71’222 | 7’060’131 |
4. Хөрөнгөөр баталгаажсан үнэт цаасны арилжаа
Нүүрсний арилжаа:
Өдөр | Симбол | Худалдагч | Багцын тоо | Хэмжээ /тонн/ | Хэлцлийн үнэ | Үнийн өсөлт | Үнийн дүн |
1/5/2024 | ETT | Эрдэнэс таван толгой ХК | 20 | 128’000 | 98.90 ам.доллар | 14.47 | 12’659’200 |
Өнгөрөгч долоо хоногийн арилжааны дараа МХБ-ийн зах зээлийн үнэлгээ 11’306’436’702’824 төгрөг болсон бол ТОП-20 индекс 41’577.32 нэгж болж, өмнөх долоо хоногоос 0.99% хувиар өссөн үзүүлэлттэй байна.