Life

Японд сураггүй болсон иргэдийг хайсаар байна

Газар хөдлөлтийн улмаас сураггүй болсон иргэдийг эрэн хайх ажиллагаа Японд явагдсаар байгаа боловч тэнгисийн эрэг дагуух чичиргээ өнөөдрийг хүртэл үргэлжилсээр байгаа нь тус ажиллагаанд ихээхэн саад учруулж байгааг мэдэгдлээ.

Мөн өнөөдрийн байдлаар Ишикава мужийн Ното дүүрэгт 600 орчим удаагийн газар хөдлөлт, чичиргээ бүртгэгдээд байгаа бөгөөд нийт 78-н хүн нас барсны 25 нь тус мужийн оршин суугчид болохыг тогтоожээ. Ишикавагийн захиргаанаас нас барсан болон сураггүй байгаа хүмүүсийн нэрийг өнөөдөр зарлаж мөн Ерөнхий сайд Кишида Фумио холбогдох албаныханд аврах ажлыг нэн тэргүүнд тавихыг үүрэг болгов.

Өнөө өглөөний 05:00 цагийн байдлаар Ишикава мужийн 30’000 орчим өрх тоггүй, харин Тояма, Нигата зэрэг мужийн 110-н өрх одоог хүртэл орон гэргүй түр оршин суух байранд байрлаж байна. Хокурику болон Нигата мужид эрэн хайх ажиллагааны үеэр бороо орж, хөрсний гулгалт үүсгэж байгаа нь ажиллагааг хэвийн үргэлжлүүлэхэд хүндрэл учруулж байгааг мэдэгдлээ.

Эхс сурвалж: NHK  

Холбоотой мэдээнүүд

Back to top button