2024 онд ажлын байранд эрэлттэй байх таван ур чадвар
Хиймэл оюун, технологийн хурдтай хөгжил дунд хөдөлмөрийн зах зээлийн эрэлтийг хангахуйц ур чадвар эзэмших шаардлага хүн төрөлхтний өмнө үүсээд байна. Тэгвэл сургалт, судалгааны Coursera компани гурав дахь жилдээ хамгийн эрэлттэй ажлын байрны ур чадваруудыг жагсаажээ.
2024 онд хамгийн эрэлттэй байх таван ур чадварыг танилцуулъя.
5. Дата аналист, өгөгдөлтэй харьцах ур чадвар
Өнгөрсөн жил хамгийн хурдтай хөгжиж буй ур чадваруудын нэг байсан бөгөөд 2025 он гэхэд нийт ажилчдын 70% нь өгөгдөлтэй ажилладаг болно гэх таамаг байгаа аж.
4. Маркетинг, бизнесийн ур чадвар
Жагсаалтын дөрөвдүгээрт дижитал маркетинг, хэрэглэгчийн туршлага дээр үндэслэх бизнесийн ур чадвар багтжээ. Энэ жил маркетинг, зар сурталчилгааны урьдчилан тооцоолсон өсөлтөөс гадна хэрэглэгчдийн хүлээлт нэмэгдэж энэ төрлийн чадвар улам эрэлттэй болж байна.
3. Мэдээллийн аюулгүй байдал
Жил ирэх тусам мэдээллийн аюулгүй байдлын эрэлт хэрэгцээ нэмэгдэж байна. Тухайлбал энэ жил 3.5 сая кибер аюулгүй байдлын ажилтны орон тоо сул байгаа ажээ.
2. Хиймэл оюунтай ажиллах чадвар
Хиймэл оюунд хөрөнгө оруулах нь ажлын бүтээмжид эергээр нөлөөлөх бөгөөд хөдөлмөрийн зах зээлд шаардагдах ур чадварт зайлшгүй нэрлэгдэх болсон.
- Манлайллын ур чадвар
Хиймэл оюун, хүн төрөлхтний сэтгэл зүйтэй холбоотойгоор манлайлах чадварт шинэ шаардлага тавих болжээ. Багаа удирдах, стратегийн манлайлал, уян хатан байдал зэргийг удирдагчдаас шаардах болжээ.