Японд 1.2 метрийн өндөртэй цунами үүсчээ
Уржигдар Япон улсын төв хэсэгт орших Ишикава мужийн Важима хотод 7.5 магнитудын газар хөдлөлт боллоо. Газар хөдлөлтийн улмаас үүссэн 1.2 метрийн өндөртэй цунами Японы баруун эрэг дагуух хэд хэдэн мужийг дайран өнгөрч, аюулын дохио өгөхөд хүргэсэн байна. Хамгийн сүүлийн мэдээгээр 15 хүн нас барсан хэмээн мэдэгдэж байгаа боловч энэхүү тоо өсөх магадлалтай бөгөөд Ишикава хотод зургаан хүн нас барж Тояама, Ниигата зэрэг дөрвөн мужид олон хүн бэртжээ.
Батлан хамгаалахын сайд Минору Кихара нийт 1000 цэргийн албан хаагчийг аврах, сэргээн босгох ажилд туслахаар илгээсэн болохыг мөн 100 гаруй нийтийн үйлчилгээний барилга болон хувийн орон сууц өртөж, хот хоорондын хурдан галт тэрэгний хөдөлгөөн хэсэг хугацаанд гацаж, Тояма, Ханазава хотуудын хооронд 1400 зорчигчтой хурдан галт тэрэг гацаж 11 цаг зогссон байна. Үүнээс гадна 47’500 орчим өрх, барилга байгууламж цахилгаангүй болсныг Хокурикү цахилгаан эрчим хүчний компаниас мэдэгдлээ.
Эх сурвалж: CNN