Life

Цалингийн доод хэмжээ 20%-иар нэмэгдэв

Хөдөлмөр, нийгмийн түншлэлийн гурван талт үндэсний хорооны 2023.10.13-ны 12-р тогтоолоор улсын хэмжээнд мөрдөх хөдөлмөрийн хөлсний доод хэмжээг 2024.01.01-ний өдрөөс эхлэн сард 660’000 төгрөг байхаар шинэчлэн тогтоосон. ОУ-ын Хөдөлмөрийн байгууллагаас “Хөдөлмөрийн хөлсний доод хэмжээ”-г цалин хөлсний хуваарилалтын хамгийн доод хэсэгт байгаа ажилчдыг хамгаалах зорилгоор тогтоосон цалингийн бүтцийн суурь давхаргын хамгийн бага хэмжээ хэмээн тодорхойлсон байдаг.

Тэгвэл манай улсын хуульд тодорхойлсноор бол “Тусгай мэргэжил үл шаардах энгийн ажилд хөдөлмөрийн гэрээ болон хөлсөөр ажиллах гэрээ, тэдгээртэй адилтгах бусад гэрээгээр ажиллаж байгаа ажиллагчдын хууль ёсны ашиг сонирхлыг хамгаалах зорилгоор эрх бүхий этгээдээс тогтоосон цагийн үндсэн цалин /хөлс/-гийн нийтээр дагаж мөрдвөл зохих хамгийн доод хязгаар болно” гэсэн байдаг.

Эх сурвалж: ХНХЯ

Холбоотой мэдээнүүд

Back to top button