Life

Мөнгөөр аз жаргалыг худалдаж авах боломжтой юу?

The Harris Poll сэтгүүлээс “Санхүүгийн аз жаргал” нэртэй судалгааг 18-аас дээш насны 2034 америк иргэнээс авчээ. 

Судалгаанд оролцогчдын 71% нь хангалттай хэмжээний мөнгө тэдний асуудлыг шийдвэрлэнэ гэдэгт итгэдэг бөгөөд санхүүгийн тодорхой нэг зорилготой хэмээн хариулжээ. Тэдний амьдрал аз жаргалтай байхад дунджаар 1.2 сая доллар шаардлагатай гэж үзэж байгаа гэнэ.

Аз жаргал мэдээж том жижиг ямар ч хэлбэрээр илэрч болно. Тухайлбал америкчуудын 67% нь төлбөрөө цаг тухайд нь төлж, 65% нь өр зээлгүй байгаагаа жаргалтайд тооцдог аж.

Таны бодлоо мөнгө “аз жаргалын түлхүүр” мөн үү?

Холбоотой мэдээнүүд

Back to top button