Спорт

Монголын шатрын түүхэнд Т.Мөнхзул шинэ амжилт гаргав

Узбекистан улсын Самаркан хотноо болж өнгөрсөн шатрын түргэн болон түргэвчилсэн төрлийн ДАШТ-нд манай орноос “Каисса” клубийн шатарчин, Их мастер Төрмөнхийн Мөнхзул оролцож, түргэн буюу блиц төрөлд тэмцээний туршид манлайлсаар шагналт 4-р байрт шалгарав. Тэрээр 17-н өрөг тоглохдоо дэлхийн шатрын дөрвөн аваргатай оноолт таарч хоёрыг нь хожиж нэгтэй нь тэнцсэн нь дэлхийд үнэлэгдэх амжилт юм.

Мөн энэхүү төрөлд эх орноо төлөөлөн оролцсон МУГТ, Их мастер Б.Мөнгөнтуул 20 дугаар байр, Их мастер Д.Номин-Эрдэнэ 60 дугаар байрыг тус тус эзэлсэн бол Түргэвчилсэн буюу Рапид төрөлд Их мастер Т.Мөнхзул 17 дугаар байр, Их мастер Д.Номин-Эрдэнэ 24 дүгээр байр, МУГТ, Их мастер Б.Мөнгөнтуул 30 дугаар байранд шалгарчээ.

Холбоотой мэдээнүүд

Back to top button