Монголын хөрөнгийн биржийн 7 хоногийн тойм
Өнгөрөгч 12 сарын 25-28-ны өдрүүдэд нийт 19.82 тэрбум төгрөгийн арилжаа явагдсанаар биржийн зах зээлийн үнэлгээ 6.6%-иар өсөж, 11.62 их наяд төгрөгт хүрэв. ТОП-20 компаний дундаас “Бодь даатгал” компанийн хувьцаа хамгийн их буюу 27.85% -иар өссөн бол Улсын Их Дэлгүүрийн хувьцаа 7.64%-иар буурсан нь хамгийн өндөр уналт байв. Үүнээс гадна ТОП-20 компаниудаас өнгөрөгч долоо хоногт Сүү болон Улсын Их Дэлгүүрийн хувьцааны ханштай уналттай байсан бол бусад компаниудын хувьцааны ханш өсөлттэй гарчээ.
Харин хөрөнгийн биржээр арилжаалагдсан хувьцаанаас Крипто Үндэстэн компанийн хувьцаа 49.48%-ийн өсөлт үзүүлж, 79,300 төгрөгт хүрсэн нь өнгөрсөн 7 хоногийн хамгийн өндөр өсөлт болж, хамгийн өндөр бууралтыг Нако түлш 14.46%, Орхон далай 12.31% компаниуд үзүүлсэн байна. Харин хамгийн идэвхтэй арилжаалагдсан хувьцааг тоон үзүүлэлтээр ЛэндМН 1’504’811 ширхэг хувьцаа арилжаалснаар тэргүүлсэн бол үнийн дүнгээр Худалдаа Хөгжлийн банк 1’282’257’320 төгрөгийн арилжаа хийснээрээ тэргүүлсэн байна.