Спорт

Люк Литтлер финалд шалгарав

PDC дартсын ДАШТ-нд Люк Литтлерийн дуулиан шуугиантай шидэлт үргэлжилсэн ба тэрээр Роб Кроссыг ялж улмаар финалд шалгарсан хамгийн залуу тамирчин болов. Одоо нийт £200’000-ын орлого олоод байгаа Литтлер нэгэн ярилцлагандаа “Би өөртөө, чи Робтой өрсөлдөж байна. Тэр бол дебют хийж аварга болсон алтартан шүү дээ гэж байлаа. Өөр надад хэлэх үг алга.” хэмээжээ.

Мөн түүнээс Лхагва гарагийн финалд хэрхэн бэлдэх талаар асуухад “Би хийж байсан зүйлээ л хийх болно. Өглөө нь хиам, бяслагтай омлетаа авч ирнэ. Мөн пицца идчихээд дараа нь самбар дээр бэлтгэлээ хийнэ. Энэ бол миний өдөр бүр хийдэг зүйл.” гэжээ. Одоо түүний хамгийн гол өрсөлдөгч бол анх удаа финалд шалгарч улмаар дэлхийн шилдэг тамирчин болоод удаагүй байгаа Хамфрис байх болов уу.

Холбоотой мэдээнүүд

Back to top button