Технологи

Энэтхэг улс хар нүх судлах хиймэл дагуулаа хөөргөв

Энэтхэг улсын сансар судлалын байгууллага өчигдөр буюу 1-р сарын 1-ний даваа гарагт хар нүх судлах зорилготой хиймэл дагуулаа амжилттай хөөргөсөн болохоо мэдээллэв. Гучин сая ам.долларын өртгөөр бүтсэн тус “XpoSat” хиймэл дагуулыг хөөргөсөн нь “Эрдэмтдийн хар нүхний талаарх ойлголт, мэдлэгийг нэмэгдүүлэх зорилготой” аж.

Өнгөрөгч 2023 оны наймдугаар сард Энэтхэгийн сансар судлалын салбар сарны өмнөд туйлыг судлах ажиллагаагаа амжилттай явуулснаар саран дээр буусан дөрөв дэх харин сарны өмнөд туйлд хүрсэн анхны орон болсон юм. Үүнийхээ дараа нарыг судлах “Aditya-L1” хөлгөө өнгөрсөн 9-р сард хөөргөсөн бөгөөд дэлхийгээс 1.5 сая км зайг туулах уг хөлөг нь зорьсон газраа хүрэхэд дөрвөн сарын хугацаа шаардлагатай билээ. 

Холбоотой мэдээнүүд

Back to top button