Авто

Хятадын “Ли” авто компани анхны бүрэн цахилгаан машинаа худалдаанд гаргана

Ирэх 3-р сард Хятадын “Ли” авто компани анхны бүрэн цахилгаан хөдөлгүүртэй авто машинаа гаргаж, нийлүүлж эхлэнэ гэдгээ өнгөрөгч ням гарагт мэдэгдлээ. “Ли” авто компани нь MEGA MVP гэх зориулалттай автомашиныхаа урьдчилсан захиалгыг 600’000 юань (84,533.24 ам доллар)-аас доош үнээр хэдийн авч эхэлсэн бөгөөд жилд 100’000 ширхэг үйлдвэрлэх хүчин чадал бүхий Бээжин дэх үйлдвэртээ үйлдвэрлэсэн анхны загвар юм.

2015 онд байгуулагдсан тус компани нь 300’000 юаниас дээш үнэтэй, дөрвөн том ангиллын хайбрид жийпийг хэрэглэгч олондоо санал болгож байна. Улмаар өнгөрөгч оны эхний 10-н сарын борлуулалтынхаа хэмжээгээр Хятад дахь цахилгаан болон хайбрид автомашин үйлдвэрлэгчдийн дунд 7-д жагссан амжилтыг үзүүлсэн билээ.

Холбоотой мэдээнүүд

Back to top button