Үл хөдлөх

Татварын буцаан олголтын материалыг хүлээн авч эхэллээ

Хуулийн дагуу 2020.01.01-ний өдрөөс хойш орон сууц худалдан авсан эсвэл хувьдаа барьсан, сургалтын төлбөр төлөгчид Хувь хүний орлогын албан татвар (ХХОАТ)-ын буцаан олголтыг эдлэх болсон. Тэгвэл орон сууц худалдан авсан, шинээр орон сууц барьсан иргэн 6 хүртэлх сая төгрөгийн буцаан олголт авах болж мөн төрүүлсэн болон үрчилж авсан, дагавар, асран хамгаалагчаар бүртгэгдсэн хүүхдийнхээ төлбөрөөс хөнгөлөлт эдлэх боломжтой болсон билээ. Хэрэв та уг буцаан олголтыг авахыг хүсч байгаа бол 2024.02.15-ны дотор дараахь материалыг бүрдүүлж өгөх шаардлагатай юм. Үүнд:

Анх удаа амьдран суух зориулалтын орон сууцыг “хувь хүн”-ээс худалдан авсан бол эхний жилд бүрдүүлэх материал:

Цахим тайлан тайлангийн системд автоматаар татагдана.

  1. “Иргэний үнэмлэх” ХУР системээс автомат
  2. “Нийгмийн даатгалын лавлагаа” ХУР системээс автомат
  3. “Үл хөдлөх эд хөрөнгийн лавлагаа” ХУР системээс Ү-дугаараар автомат
  4. “Үл хөдлөх эд хөрөнгө борлуулсны 2%-ийн татвар төлсөн баримт”  төлбөрийн даалгаврын дугаар зэрэг болно. Дээрх мэдээлэл нь цахим тайлангийн системд татах үйлдэл хийснээр автоматаар татагдана.

            Татвар төлөгчийн бүрдүүлэх материал:

  1. Худалдах, худалдан авах гэрээ
  2. “Орлого нотлох баримт” Арилжааны банк болон банк бус санхүүгийн байгууллагаас авсан зээл эсвэл татвар төлсний дараах орлого
  3. Цахим тайлан гаргах, илгээх /e-tax.mta.mn/
  4. Буцаан олголт авах хүсэлт /цахим тайлангийн хавсралтаар байна/

Анх удаа амьдран суух зориулалтын орон сууцыг “барилгын компани”-аас худалдан авсан бол эхний жилд бүрдүүлэх материал:

Цахим тайлангийн системд автоматаар татагдана.

  1. “Иргэний үнэмлэх” ХУР системээс автомат
  2. “Нийгмийн даатгалын лавлагаа” ХУР системээс автомат
  3. “Үл хөдлөх эд хөрөнгийн лавлагаа” ХУР системээс Ү-дугаараар автомат
  4. “Борлуулагчаас цахим төлбөрийн баримт авсан байх” дахин давтагдашгүй төлбөрийн дугаар, сугалааны дугаарыг талбарт оруулна. Дээрх мэдээллүүд нь цахим тайлангийн системд татах үйлдэл хийснээр автоматаар татагдана.

Татвар төлөгчийн бүрдүүлэх материал:

  1. Худалдах, худалдан авах гэрээ
  2. “Орлого нотлох баримт” Арилжааны банк болон банк бус санхүүгийн байгууллагаас авсан зээл, эсвэл татвар төлсний дараах орлого байна.
  3. Цахим тайлан гаргах, илгээх /e-tax.mta.mn/
  4. Буцаан олголт авах хүсэлт /цахим тайлангийн хавсралтаар байна.

Анх удаа амьдран суух зориулалтын орон сууц барьсан бол анхны жилд дараах материалыг бүрдүүлнэ.

  1. “Иргэний үнэмлэх” ХУР системээс автомат
  2. “Нийгмийн даатгалын лавлагаа” ХУР системээс автомат
  3. “Үл хөдлөх эд хөрөнгийн лавлагаа” ХУР системээс Ү-дугаараар автомат бөгөөд эдгээр мэдээлэл нь цахим тайлангийн системд автоматаар татагдана.

Татвар төлөгчийн бүрдүүлэх материал.

  1. “Хөрөнгийн үнэлгээний тайлан” үнэлгээчнээр үнэлүүлэх
  2. “Орлого нотлох баримт” Арилжааны банк болон банк бус санхүүгийн байгууллагаас авсан зээл, эсвэл татвар төлсний дараах орлого байна.
  3. Цахим тайлан гаргах, илгээх /e-tax.mta.mn/
  4. Буцаан олголт авах хүсэлт /цахим тайлангийн хавсралтаар байна.

Анх удаа амьдран суух зориулалтын орон сууц барьсан эсвэл худалдан авсны хөнгөлөлт, чөлөөлөлт үргэлжлүүлэн эдлэх бол дараах материалыг бүрдүүлнэ.

Цахим тайлангийн системд автоматаар татагдана.

  1. Үл хөдлөх эд хөрөнгийн серийн дугаар /Ү- дугаар цахим/ автоматаар татагдана.

Татвар төлөгчийн бүрдүүлэх материал:

  1. Цахим тайлан гаргах, илгээх /e-tax.mta.mn/
  2. Буцаан олголт авах хүсэлт/цахим тайлангийн хавсралтаар байна.

Тайлант оны дундуур худалдан борлуулсан тохиолдолд өмчилж байсан хугацаанд төлсөн татварын хөнгөлөлт, чөлөөлөлт эдлэхдээ дараахь материалыг бүрдүүлнэ.

  1. “Худалдах, худалдан авах гэрээ”
  2. “Үл хөдлөх эд хөрөнгө борлуулсны 2%-ийн татвар төлсөн баримт” ТУНС-аас авах
  3. Цахим тайлан гаргах, илгээх /e-tax.mta.mn/
  4. Буцаан олголт авах хүсэлт /цахим тайлангин хавсралтаар байна.

Сургалтын төлбөрийн хөнгөлөлт чөлөөлөлт эдлэхэд бүрдүүлэх материал

  1. Татвар төлөгчийн “Иргэний үнэмлэх” ХУР системээс автомат
  2. “Нийгмийн даатгалын лавлагаа” ХУР системээс автомат
  3. “Сургуулийн тодорхойлолт” /автоматаар эсвэл файлаар хавсаргах/
  4. Тайлант онд сургалтын төлбөр төлсөн баримт/төлбөр төлсөн цахим төлбөрийн баримтын дугаар/
  5. “Хүүхдийн иргэний үнэмлэх эсвэл төрсний гэрчилгээ”/хавсралтаар/

Тайлант оны дундуур худалдан борлуулсан тохиололд өмчилж байсан хугацаанд төлсөн татварын хөнгөлөлт, чөлөөлөлт эдлэхдээ дараах материалыг бүрдүүлнэ.

  1. “Худалдах, худалдан авах гэрээ”
  2. “Үл хөдлөх эд хөрөнгө борлуулсны 2%-ийн татвар төлсөн баримт” ТУНС-аас авах
  3. Цахим тайлан гаргах, илгээх /e-tax.mta.mn/
  4. Буцаан олголт авах хүсэлт /цахим тайлангин хавсралтаар байна. Дээрх мэдээлэл нь цахим тайлангийн системд татах үйлдэл хийснээр автоматаар татагдана. 

Татвар төлөгчийн бүрдүүлэх материал:

  1. Цахим тайлан гаргах, илгээх /e-tax.mta.mn/
  2. Буцаан олголт авах хүсэлт/ цахим тайлангийн хавсралтаар байна.

Шаардлагатай тохиолдолд:

  1. Дагавар, үрчилж авсан хүүхэд болон асран хамгаалагчаар тогтоогдсон асрамж, дэмжлэгт байгаа хүүхэдтэй бол засаг даргын тодорхойлолт /файлаар/
  2. Орлого нотлох баримт

Гадаадад сургалтын төлбөрийн хөнгөлөлт эдлүүлэхэд бүрдүүлэх материалын жагсаалт

Цахим тайлан тайлангийнг системд автоматаар татагдана.

  1. Татвар төлөгчийн “Иргэний үнэмлэх” ХУР системээс автомат
  2. “Нийгмийн даатгалын лавлагаа” ХУР системээс автомат
  3. “Сургуулийн тодорхойлолт баталгаат орчуулгын хамт” /файлаар хавсаргах/
  4. Хүүхдийн иргэний үнэмлэх эсвэл төрсний гэрчилгээ/хавсралтаар/

Шаардлагатай тохиолдолд:

  1. Дагавар, үрчилж авсан хүүхэд болон асран хамгаалагчаар тогтоогдсон асрамж, дэмжлэгт байгаа хүүхэдтэй бол засаг даргын тодорхойлолт /файлаар/
  2. Орлого нотлох баримт

Татвар төлөгчийн бүрдүүлэх материал:

  1. Тайлант онд сургалтын төлбөр төлсөн баримт /баримтын баталгааг орчуулгын хамт файлыг хавсаргах/
  2. Цахим тайлан гаргах, илгээх /e-tax.mta.mn/
  3. Буцаан олголт авах хүсэлт /цахим тайлангин хавсралтаар байна.

Суралцаж байх хугацаандаа татвар төлсөн бол сургалтын төлбөрийн хөнгөлөлт эдлүүлэхэд бүрдүүлэх материалын жагсаалт

Цахим тайлан тайлангийн системд автоматаар татагдана.

  1. Татвар төлөгчийн “Иргэний үнэмлэх” ХУР системээс автомат
  2. “Нийгмийн даатгалын лавлагаа” ХУР системээс автомат
  3. “Сургуулийн тодорхойлолт” /автоматаар эсвэл файлаар хавсаргах/
  4. Тайлант онд сургалтын төлбөр төлсөн баримт/төлбөр төлсөн цахим төлбөрийн баримтын дугаар/

Дээрх мэдээлэл нь цахим тайлангийн системд татах үйлдэл хийснээр автоматаар татагдана.

Татвар төлөгчийн бүрдүүлэх материал:

  1. Цахим тайлан гаргах, илгээх /e-tax.mta.mn/
  2. Буцаан олголт авах хүсэлт /цахим тайлангин хавсралтаар байна.

Эх сурвалж: Татварын ерөнхий газар

Back to top button