Бизнес

ЕАЭЗХ-ны худалдааны хэмжээ 2021 оны түвшинд хүрэв

Евро Азийн Эдийн Засгийн Холбооны орнуудын удирдагчдын дээд хэмжээний уулзалт ОХУ-ын Санкт-Петербург хотноо эхлэв. Одоогийн байдлаар тус холбоонд Орос, Казахстан, Армени, Киргиз, Беларус гэсэн таван улс багтдаг. Энэ удаагийн дээд хэмжээний уулзалтаар сүүлийн нэг жилийн хугацаанд холбоог даргалж буй ОХУ-ын ажлыг дүгнэхээс гадна Иран болон бусад улс оронтой чөлөөт худалдааны бүсийн хэлэлцээрт гарын үсэг зурж хамтын ажиллагаагаа өргөжүүлэхээр төлөвлөсөн нь анхаарлын төвд байгаа юм.

Иймд тэд Каспийн тэнгисийн тээврийн коридорыг хөгжүүлэх, худалдааны нэгдсэн дижитал санхүүгийн платформыг бүрдүүлэх, нүүрс-устөрөгчийн түүхий эдийг үр дүнтэй транзитаар хангах болон Газын зурвас болон Украины нөхцөл байдалтай холбоотойгоор нэгдсэн байр суурьт хүрэх зэрэг асуудлуудыг голлон хэлэлцэх аж.

Холбооны зүгээс хамтын ажиллагаагаа өргөжүүлснээр хоорондын худалдааны хэмжээ 2021 оны түвшинд дөхөж зургаан их наяд рубльд хүрсэн болохыг ОХУ-ын Ерөнхий сайд Михаил Мишустин өргөтгөсөн хуралдааны үеэр мэдэгдсэн билээ. Мэргэжилтнүүдийн зүгээс гишүүн орнууд хоорондын худалдаагаа дотоодын мөнгөн тэмдэгтээр хийж, хамтарсан төслүүдийг хэрэгжүүлж мөн Барууны орнууд Оросын эсрэг хориг тавьсан зэрэг нь долларыг хүчгүйдүүлэх явцад ихээхэн түлхэц болсон хэмээн үзэж байгаа юм.

Бэлтгэсэн: Сэтгүүлч Ж.Батзул

Холбоотой мэдээнүүд

Back to top button