Бизнес

ГЕГ-аас татварын зөрчил илрүүлэлтээр 1.2 тэрбумыг төвлөрүүлжээ

Гаалийн ерөнхий газраас энэ онд 268 удаагийн татвараас зайлсхийх зөрчлийг илрүүлэн 1.2 тэрбум төгрөгийг улсын төсөвт төвлөрүүлсэн байна. Мөн 2630 хүн 6.0 кг орчим мансууруулах болон сэтгэцэд нөлөөлөх бодис, хилээр хориглосон болон хязгаарласан барааг нэвтрүүлэхийг завдсан зэрэг хэргийг илрүүлсэний дээр 2023 онд гаалийн байгууллагын чадавхыг бэхжүүлэх чиглэлээр нийт 11-н төсөл бүхий арга хэмжээг хэрэгжүүлжээ. 

Тухайлбал; Замын-Үүд, Боршоо боомтын зорчигч болон ачаа тээврийн цогцолбор барилгууд, Азийн хөгжлийн банкны санхүүжилтээр Сүхбаатар боомтын Нэг цэгийн үйлчилгээний барилгыг улсын комисс хүлээн авсантай холбогдуулан шаардагдах тавилга, рентген болон бусад шаардлагатай техник хэрэгслээр хангажээ.

Улмаар 2024 онд Гашуун сухайт, Бичигт боомтын бүтээн байгуулалт, Азийн хөгжлийн банкны санхүүжилтээр хэрэгжих Булган, Цагааннуур, Хавирга боомтуудыг шинэчлэх ажлыг Боомтын сэргэлтийн үндэсний хороотой хамтран хэрэгжүүлэхээр төлөвлөж байгаа аж.

Холбоотой мэдээнүүд

Back to top button