Бизнес

Монгол улс бондын өрийг тэглэв

Монгол Улсын Ерөнхий сайд Л.Оюун-Эрдэнэ “Самурай” бондын 30 тэрбум иень буюу 200 сая ам.долларын өрийг дотоодын эх үүсвэрээр бүрэн төлж, гадаад өрийн дарамтаас бүрэн гарч чадсанаа зарлав.

Цар тахлын оргил үед Монгол Улсын эдийн засаг -4.7 хувьтай байсан бол энэ оны урьдчилсан биелэлтээр 6.8 хувиар өсөж, ДНБ 36.7 их наядаас 63.3 их наяд төгрөгт хүрч, нэг хүнд ногдох ДНБ 5.220 ам.долларт хүрэхээс гадна анх удаа улсын төсөв болон төлбөрийн тэнцэл хамтдаа ашигтай гарч байна.

Жил хагасын өмнө 2.7 тэрбум доллар байсан гадаад валютын албан нөөц нэмэгдэж, өнөөдрийн байдлаар 4.5 тэрбум ам.долларт хүрсэн өсөлтийг хадгалж чадвал 10 тэрбум ам.долларт хүрэх боломжтойг тодотголоо. Өнгөрөгч 10-р сарын 23-ны өдөр Хөгжлийн банкны “Евро” бондын 500 сая ам.долларын өрийг мөн өөрийн эх үүсвэрээр бүрэн төлж барагдуулсан болохоо зарласан. Засгийн газар “Чингис” бондын 1.5 тэрбум ам.доллар, “Мазаалай” бондын 500 сая ам.доллар, “Гэрэгэ” бондын 800 сая ам.доллар, “Хуралдай” бондын 430 сая ам.доллар, “Евро” бондын 500 сая ам.доллар, “Самурай” бондын 200 сая ам.долларын өр болон бусад өр төлбөрийг төлөхөд нийтдээ 13.3 их наяд төгрөг зарцуулжээ. 

Бэлтгэсэн: Сэтгүүлч Ж.Батзул

Холбоотой мэдээнүүд

Back to top button