Life
Трэнд:

Highlights: НҮБ-ын уур амьсгалын дээд түвшний уулзалтаас онцлох нь

Арабын Нэгдсэн Эмират Улсын Дубай хотноо зохион байгуулагдаж буй НҮБ-ын  суурь конвенцын Талуудын 28 дугаар бага хурал тав дахь өдрөө үргэлжилж байна. 

Энэ хугацаанд танилцуулсан байгаль орчны онцлох ажлуудыг танилцуулъя.

  1. 2030 он гэхэд газар тариаланд талхлагдсан 160 сая га талбайд нөхөн сэргээлт хийнэ.
  2. Дэлхийн банк уур амьсгалын санхүүжилтийг 2050 он гэхэд 40 тэрбум доллар болгож, сөрөг нөлөөг бууруулах, дасан зохицох чиглэлийн үйл ажиллагааг нэмэгдүүлэх амлалт өглөө.
  3. АНЭУ-ын усны хомсдолыг шийдвэрлэхэд зориулж 150 сая долларын санхүүжилт олгоно.
  4. Одоогоор 118 улс дэлхийн сэргээгдэх эрчим хүч үйлдвэрлэх хүчин чадлыг гурав дахин нэмэгдүүлэхээр тохиролцлоо.
  5. COP28-ын ерөнхийлөгчийн зөвлөл уур амьсгал, эрүүл мэндийн чиглэлд 1 тэрбум долларын санхүүжилт амлажээ.
  6. Ядуу буурай орнуудад туслах 420 сая долларын сан байгуулна.

Уулзалтаар “Дасан зохицохуй, алдагдал, хохирлыг бууруулах”, “Уур амьсгалын санхүүжилт”, “Хүлэмжийн хийг сааруулах”, “Ил тод байдлыг сайжруулах”,  “Шинжлэх ухаан, ахиц дэвшлийг үнэлэх”, “Ажиглагч байгууллага болон гишүүн бус оролцогч талуудын оролцоо” зэрэг асуудлыг онцлон хэлэлцэнэ.

Холбоотой мэдээнүүд

Back to top button