Урлаг
“Squid Game: The Challenge” долоо хоногийн дараа цацагдана
2021 онд дэлхий дахиныг шуугиулсан “Squid Game” цувралын бодит хувилбар 11 дүгээр сарын 22-ны өдрөөс эхлэн Netflix дээр цацагдах гэж байна.
Тэмцээнээс хасагдах хүнд “үхлийн аюул” нүүрлэхгүй ч олон шийтгэлүүд хүлээж байгаа ажээ. Шоунд кино зохиолтойгоо адилаар 456 хүн оролцож, цор ганц ялагч 4.56 сая долларын шагнал авах юм.
Цувралын бодит хувилбар нийт 10 ангиас бүрдэх ба зураг авалтыг Их Британид хийжээ.