Хамгийн “гоё” зул сарын захууд
Шинэ оны уур амьсгал жавар, цастай цуг айлчилжээ. Нэг л мэдэхэд 11 дүгээр сар дундаа орж, 46 хоногийн дараа хүн бүрт сайхан дурсамж үлдээдэг шинэ жилийн баяр болох нь ээ.
Европчууд Христийн төрсөн өдөр буюу Зул сарын баярыг шинэ жилээс илүү өргөн дэлгэр тэмдэглэдгийг бид мэднэ. Тэгвэл жил бүр гоё ганган чимэглэлээр хүмүүсийг догдлуулж, жуулчдын хөл хөдөлгөөнд дарагддаг томоохон “зул сарын зах”-уудыг танилцуулъя.
Австрийн Вена хотын “Christkindlmarkt”
Дэлхий дээрх хамгийн эртний зул сарын захад тооцогддог бөгөөд 1298 онд анх бүртгэгджээ. Венын Мөрөөдлийн Зул сарын гэгддэг энэхүү зах 150 мкв талбайд хүүхдүүдэд зориулсан мөсөн гулгуурын талбай, аварга том агч модыг зүрхэн хэлбэрийн чимэглэлээр гоёж гэрэл зурагчдад гайхалтай мөчүүдийг дурандаа буулгах боломж олгодогоороо жуулчдын зорин очдог газруудын нэгд тооцогддог.
Энэхүү зах 11 дүгээр сарын 10-ны өдрөөс 12 дугаар сарын 26 хүртэл ажиллах ажээ.
Швейцарын Базель хотын Зул сарын зах
Швейцар улсад хамгийн гайхалтай зул сарын уур амьсгал бүрддэг гэхэд маргах хүн цөөн биз ээ. Тэр дундаа Базель хотын уур амьсгал хамгийн том, хамгийн шилдэгт тооцогддог байна.
Гэр бүлээрээ сонирхолтой газруудад цагаан гаатай талх, лаа чимэглэл, оддын урлан, баярын галт тэрэг зэрэг үйл ажиллагаа бүхий Munsterplatz дахь Зул сарын үлгэрийн ойгоор аялах, Гэгээн Мартины цамхаг дээрээс хуучин хотыг гэрэлтүүлж буй гэрлийн гайхалтай үзэмжийг харах боломжтой ажээ.
Базелийн Зул сарын зах 11 дүгээр сарын 23 – 12 дугаар сарын 23-ныг хүртэл ажиллахаар төлөвлөж байна.
Франц улс Страсбургийн зул сарын зах
Анх 1570 онд ажиллаж эхэлсэн эртний захуудын нэг бөгөөд жилд 2 сая гаруй хүн цуглардаг байна.
Зочид хотын нарийхан гудамж, үзэсгэлэнт талбайгаар алхах зуураа тоо томшгүй олон ид шидийн үзмэрүүдийг үзэх болно.
Страсбургийн зул сарын зах зээл 11-р сарын 24-нд эхэлж, 12-р сарын 24-нд хаагдана.
Бельги улс, Брюселлийн өвлийн гайхамшиг
Зах гэхээсээ илүү наадам, баяр ёслолын уур амьсгалыг бүрдүүлдэг энэ зах Бельгийн хамгийн том бөгөөд алдартай арга хэмжээний нэгд тооцогддог.
Хөнгөн хөгжөөнтэй, дууны хөгжмийн шоу, мөсөн гулгалт, үзэсгэлэнгийн талбайн аялал зэргээр аялж, Бельгийн шар айраг, алдарт вафли худалдаалдаг 200 орчим газраар үйлчлүүлэн Гранд Плэйд босгосон асар том зул сарын гацуур модыг харах боломжтой.
Брюсселийн өвлийн гайхамшгууд 11-р сарын 24-өөс 12-р сарын 31 хүртэл үргэлжилнэ.
Чех улсын Прага хот Вацласын талбай
Вацласын талбай нь гар хийцийн бэлэг, клобаса (Чех хиам), халуун дарс зэрэг орон нутгийн амттангаар үйлчилж, зул сарын уур амьсгалыг сэтгэл догдлуулам дулаан уур амьсгалаар бүрдүүлдэг.
2023 оны 12-р сарын 2-оос 2024 оны 1-р сарын 6 хүртэл ажиллана.