Урлаг
Найзууд цувралын “Central perk” кафе үүд хаалгаа нээлээ
Central perk кафе “Найзууд” цувралд Чандлер Бингийн дүрийг бүтээсэн Меттью Перри нас барсны дараа нээлтээ хойшлуулж, өчигдөр буюу 11 дүгээр сарын 14-ний мягмар гарагт талийгаачийн дурсгалд хүндэтгэл үзүүлэн үүд хаалгаа нээжээ.
Дэлхийн алдарт ситком цувралын нэг хэсэг болсон энэхүү кафе Бостон хотноо байрлах бөгөөд “Найзууд”-ын шүтэн бишрэгчдэд кофе шопдоо “How You Doin?”, “Oh, My. Gawd” нэртэй кофений үр, Central Perk аяга, шил, цамц зэрэг бүтээгдэхүүнийг борлуулах ажээ.
Үүсгэн байгуулагчид цаашдаа Disney World-той эн зэрэгцэх үйлчилгээ нэвтрүүлнэ хэмээн таамаглаж байна.