Бизнес

Энэ жил 433.1 мянган тонн үр тариа хураана

2023 онд улсын хэмжээгээр 339.5 мянган га-д үр тариа, үүнээс 316,9 мянган га-д улаанбуудай, 18,3 мянган га-д төмс, 13,4 мянган га-д хүнсний ногоо, 101,7 мянган га-д малын тэжээл, 121,4 мянган га-д тосны ургамал, 7,0 мянган га-д жимс, жимсгэнэ, нийтдээ 602,3 мянган га-д тариалалт хийсэн.

Ургацын урьдчилсан балансаар 501 мянган тонн үр тариа, үүнээс 472.2 мянган тонн улаанбуудай, 165 мянган тонн төмс, 165.7 мянган тонн хүнсний ногоо, 64.8 мянган тонн тосны ургамал, 225.6 мянган тонн малын тэжээлийн ургамал, 5 мянган тонн жимс жимсгэнэ тус тус хураан авах боломжтой гэсэн төлөв гарчээ.

Ургац хураалтын явц өнөөдрийн байдлаар 312,5 мянган га-гаас 433,1 мянган тонн үр тариа, үүнээс 289 мянган га-гаас 413,3 мянган тонн улаанбуудай, 17,9 мянган га-гаас 174,4 мянган тонн төмс, 13,1 мянган га-гаас 167,2 мянган тонн хүнсний ногоо, 70,8 мянган га-гаас 202,4 мянган тонн тэжээлийн ургамал, 96,5 мянган га-гаас 41,8 мянган тонн тосны ургамал тус тус хураан авсан мэдээтэй байна. 

Байгалийн давтагдашгүй хүчин зүйл болох ган, мөндөр, үерийн улмаас үр тарианы 16,1 мянган га, төмс хүнсний ноггны 610,4 га талбай ургац алдаж, болц дутуугаас 13,7 мянган га талбай ногоон тэжээлд шилжихээр байна.

Холбоотой мэдээнүүд

Back to top button