Life
Дэлхийн шилдэг 2000 компанийн тал хувь нь утааны ялгарлыг тэглэх зорилт тавьсан ч…
20 жилийн дараа буюу 2023 оны зургаадугаар сард Forbes сэтгүүл дэлхийн шилдэг 2000 компанийн жагсаалтыг гаргасан. Тэдний тал хувь нь НҮБ-ын “Тэг рүү уралдах” кампанит ажлын журмыг биелүүлэх зорилт тавьжээ.
Энэхүү кампанит ажил нь 2040 он гэхэд нүүрсхүчлийн хийн ялгарлыг тэглэж, дэлхийн дулаарлыг цельсийн 1.5 хэмээс хэтрүүлэхгүй байх зорилготой. Хувь хүн, жижиг дунд бизнесээс эхлээд дэлхийн дулааралд хамгийн их нөлөөлж буй том компаниуд энэхүү зорилтыг биелүүлэх үүрэгтэй.
Forbes 2000 жагсаалтын 1003 компани “Тэг рүү тэмүүлж” дэлхийн дулаарлын эсрэг зорилт тавьсан боловч дөнгөж 4% нь НҮБ-ын журмыг биелүүлж байгаа аж.