Life

2050 он гэхэд зоонозын өвчин 12 дахин олон хүний ​​аминд хүрч болзошгүй

АНУ-ын биотехнологийн Ginkgo Bioworks компанийн мэргэжилтнүүд Ebola, Marburg, SARS Coronavirus 1, Nipah зэрэг вирусийн үүсгэсэн халдварт өвчний тохиолдлыг судалсан байна. Ингэхдээ 1963-2019 оны 3,150 гаруй дэгдэлтийг 24 улсад тархсан 75 үйл явдалд дүн шинжилгээ хийжээ. 

Судлаачид ойн сан багасах, уур амьсгал өөрчлөгдөх нь амьтны гаралтай халдварт өвчний дэгдэлт ихсэхэд нөлөөлж буйг анхаарууллаа.

Судалгаанаас харахад жил бүр тахал өвчний тохиолдол 5%-иар, нас баралт 9%-иар нэмэгдсэн байв. Энэ өсөлт цаашид үргэлжилбэл 2050 онд зоонозын өвчинд одоогийнхоос 12 дахин олон хүн нэрвэгдэж амиа алдах эрсдэлтэй гэжээ. Энэхүү судалгаанд Ковид-19-ийг оруулаагүй тул энэхүү таамаглал учир дутагдалтай гэдгийг санууллаа. Ковид-19-ийн дэгдэлт буурахгүй бол энэ тоо улам нэмэгдэх нь тодорхой юм. 

Судалгааны үр дүнг BMJ Global Health сэтгүүлд нийтэлсэн байна.

Холбоотой мэдээнүүд

Back to top button