Хятадын алдартай 5 автомашины брэнд
Хятад Улс нь дэлхийн автомашины зах зээлд томоохон өрсөлдөгч бөгөөд сүүлийн жилүүдэд үйлдвэрлэл болон экспортоо нэмсээр байна. Тухайлбал, 2022 онд 3.4 сая автомашины экспортоор Герман Улсын өмнө гарч, дэлхийн хоёр дахь том нийлүүлэгч болсон.
Хүлэмжийн хийн ялгарлыг бууруулах дэлхий дахины зорилтын нэг нь цахилгаан автомашины хэрэглээг нэмэгдүүлэх явдал юм. Хятадын BYD брэнд BEV хөдөлгүүртэй автомашин үйлдвэрлэлээрээ Тесла брэндийг ардаа орхин нэгдүгээрт бичигджээ.
Дэлхий даяар 12 сая уншигчтай автомашины шилдэг брэнд, загваруудыг санал болгож, хэрэглэгчдээ сонголт хийхэд нь тусалдаг Carwow сайт өнгөрсөн дөрөвдүгээр сард автомашин сонирхогчдын дунд хийсэн судалгаагаа таницуулсан.
Уг судалгаанд хамрагдагчдын 29% нь дараагийн худалдан авалтдаа Хятад автомашин сонгохоо илэрхийлжээ.
Хятад автомашинууд боломжийн үнээр барууны брэндүүдээс дутахааргүй технологийг нэвтрүүлдэг нь сонгох шалтгаан болдог аж.
Хятадын хамгийн алдартай автомашины брэндүүд:
1 | BYD | 1995 – Одоо |
2 | GEELY | 1986 – Одоо |
3 | Changan | 1862 – Одоо |
4 | Chery | 1997 – Одоо |
5 | Haval | 2013 – Одоо |