Авто

2023 оны хамгийн өндөр борлуулалттай машинууд

Анх удаа дэлхийн зах зээлд цахилгаан хөдөлгүүртэй авто машин борлуулалтаараа тэргүүллээ.

Энэ оны эхний хагасаар дэлхийн 160 гаруй оронд Tesla Model Y загвар хамгийн их зарагдаж, алдарт Toyota Corolla авто машиныг гүйцжээ. 

Өмнөх оны мөн үеэс Tesla Model Y машины борлуулалт 85.3%-иар өсөж, Toyota Corolla 7.4%-иар буурсан байна. 

Та бүхэнд хамгийн их худалдаалагдсан 5 машиныг танилцуулъя.

Tesla Model Y

Жилийн эхний хагаст 427,524 ширхэг борлогдож жагсаалтыг тэргүүлсэн. Нэг цэнэглэлтээр 283 миль хүртэлх зайг туулах чадвартай. АНУ-ын Үндэсний Замын хөдөлгөөний аюулгүй байдлын албанаас (NHTSA) 5 одны үнэлгээ авчээ.

Toyota Corolla

Toyota Corolla 410,732 ширхэг борлуулалттайгаар хоёрдугаарт бичигджээ. Урт хугацаанд хэрэглэх, найдвартай автомашин сонирхож байгаа хүмүүст энэхүү загварыг санал болгодог.

Ford-F series

Гуравдугаарт Ford F-Series машинууд орсон бөгөөд энэ оны байдлаар 358,945 ширхэг борлогдсон байнаШинэ цахилгаан F-150 Lightning багтсан Америкчуудын дуртай ачааны машины хувьд 24.6 хувиар өсжээ.

Toyota RAV4

Алдартай RAV4 энэ жил 324,061 ширхэг зарагдсанаар хоёр байр ухарч дөрөвдүгээр байрт бичигдлээ. Энэ нь өнгөрсөн оны борлуулалтаас 11.1 хувиар буурсан үзүүлэлт юм.

Chevrolet Silverado

Chevrolet Silverado машин өнгөрсөн жилээс нэг байр ахиж, 252,545 ширхэг борлогдсоноор тавдугаарт эрэмбэлэгджээ. Хүч чадал, чирэх даацаараа шагшигддаг Silverado ижил төрлийн машинуудаас илүү дэгжин салонтой байдаг.

Холбоотой мэдээнүүд

Back to top button