Авто

“JMS 2023”-ын онцлох 5 концепц

Технологийн салбарын ирээдүй, чиг хандлагыг тодорхойлоход том үүрэг гүйцэтгэдэг “Tokyo Motor Show” дөрвөн жилийн дараа “Japan Mobility Show” нэртэйгээр 10 дугаар сарын 26-наас 11 дүгээр сарын 5-ны хооронд зохион байгуулагдаж байна. 

“Japan Mobility Show” хүрээгээ тэлж, автомашины технологи, дизайныг онцлохоос гадна ирээдүй рүү чиглэсэн хөдөлгүүр, унаа, техникүүдийг цогцоор нь оролцуулж байгаа аж. Тухайлбал утаагүй тээврийн хэрэгсэл, мотоцикл, шинэ үеийн концепцуудыг хамруулжээ.

Та бүхэнд уг технологийн үзэсгэлэнгээр танилцуулсан шилдэг концепцуудыг хүргэе.

‘Honda Dream Loop’

Honda компанийн 75 жилийн ой тохиож байна. GM болон Cruise үйлдвэртэй хамтран 2026 оны эхээр Origin ашиглаж жолоочгүй тээврийн үйлчилгээг нэвтрүүлэхийг зорьж байгаа аж. 

Honda брэндийн хэрэглэгчдийн сэтгэлийг хөдөлгөх загвар бол Prelude Concept байлаа. Компанийн ерөнхийлөгч Тошихирэ Мибе: “Манай үйлчлүүлэгчид биднээс өөр нэг зүйл хүлээж байсан нь спорт загварууд билээ. Хонда компани үргэлж спорт загварын машин бүтээхийг эрмэлзсээр ирсэн. Prelude Concept бол бүрэн цахилгаанжсан, Хонда брэндийн ирээдүйд бүтээх загваруудын оршил юм. Бид хөгжил дэвшлийг хичээнгүйлэн урагшлуулж байгаа тул та энэ загварын талаар өндөр хүлээлттэй байгаарай” хэмээжээ. 

Lexus LF-ZL

Технологиор тэргүүлэгч Lexus брэнд 2030 он гэхэд Европ дахь цахилгаан тээврийн хэрэгслийн брэнд болохыг хүсэж байгаагаа олон нийтэд дуулгаж, 2026 онд худалдаанд гаргах LF-ZL загвараа танилцуулжээ. Энэхүү загвар нь Lexus брэндийн алсын харааг илэрхийлэх цахилгаан SUV автомашин юм.

Mazda Iconic SP

Хос хөдөлгүүртэй Mazda Iconic SP нь нүүрстөрөгчийн саармагжуулсан түлшээр ажилладаг. Гэхдээ устөрөгч зэрэг янз бүрийн түлшийг шатааж чаддаг гэж мэдэгджээ. 365 морины хүчтэй учир илүү хурдан байх аж.

Nissan Hyper Force

Энэхүү загварыг Japan Mobility Show-аас долоо хоногийн өмнө танилцуулсан бөгөөд уралдаанд зориулсан R, урт аялалд зориулсан GT гэх хоёр төрлийн жолооны горимтой ажээ. 90 жилийн түүхтэй Nissan брэнд уг шоугаар 5 төрлийн концепц танилцуулж, эдгээр загварууд манай брэндийн зорилго хийгээд ирээдүйн бэлгэдэл хэмээн тайлбарлажээ.

Toyota FT-Se

Toyota компани ‘Машины ирээдүйг өөрчилье – Ирээдүйгээ ол’ гэх урианд тулгуурлаж гурван шинэ концепц танилцуулжээ. 

Тэдгээрийн нэг FT-Se нь одоогийн Supra-тай төстэй спорт машин юм. Нүүрстөрөгчийн ялгарал багатай, өндөр хүчин чадал бүхий спорт загварын цахилгаан машинаа Gazoo Racing мотоспортын мэргэжлийн ур чадварыг шингээсэн хэмээн тайлбарлаж байгаа аж. 

Мөн Toyota компанийн танилцуулж буй бас нэгэн концепц нь Land Cruiser Se цахилгаан хөдөлгүүрт загвар бөгөөд энэхүү загвартай танилцахыг хүсвэл энд дарна уу.

Холбоотой мэдээнүүд

Check Also
Close
Back to top button