Gucci брэнд үслэг эдлэлийн бүтээгдэхүүнээс татгалзсан
Тансаг зэрэглэлийн Итали брэнд Gucci-г 1921 онд Флоренц хотноо Guccio Gucci байгуулсан.
Хамгийн чинээлэг худалдан авагчдыг татах стратегид тулгуурладаг Gucci брэнд 2023 онд 17.8 тэрбум доллароор үнэлэгдэж хамгийн үнэ цэнтэй брэндүүдийн дөрөвдүгээрт бичигджээ. Дэлхий даяар нийт 528 салбар дэлгүүр ажиллаж, онлайн захиалгын тоогоор салбартаа хоёрдугаарт эрэмбэлэгдэж байна.
2018 оноос дэлгүүртээ үслэг эдлэл зарахгүй гэдгээ зарлаж, 2020 онд зэрлэг ан амьтдыг хамгаалах ажилд оролцохоор НҮБ-ын Lion’s Share санд нэгдсэн. 2022 онд байгаль орчны тогтвортой байдлыг хангахад тууштай байснаараа “Уур амьсгалын үйл ажиллагааны шагнал” хүртсэн.
Сонирхуулахад Gucci брэнд хамгийн үнэтэй жийнс борлуулсан, хоёр жилийн дотор хамгийн олон цаг борлуулсан Геннисийн дээд амжилтыг эзэмшдэг.