Авто

Land Cruiser EV хөдөлгүүртэй болоход бэлэн үү?

Өнгөрсөн наймдугаар сард Toyota компани Land Cruiser-ийн шинэ загвараа танилцуулж, 2024 оны хавар Хойд Америкт худалдаанд гаргахаа мэдэгдсэн. 

2024 Land Cruiser-ийн бартаат зам туулах чадварыг илүү нэмж, 326 морины хүч, i-FORCE MAX Hybrid хөдөлгүүртэйгээр загварчилжээ. АНУ-д эхний үйлдвэрлэлээр 5000 ширхэг борлуулагдах бөгөөд харьцангуй дундаж үнээр буюу 50.000 доллароор худалдаалах аж.

2024 Land Cruiser загвараа танилцуулах үедээ Land Cruiser Se концепцыг толилуулсан. Энэхүү загвараараа:

  • Бүрэн цахилгаан хөдөлгүүр (BEV)
  • Өндөр эргэлтийн хүч
  • Гоёмсог загвар
  • Бага дуу чимээ
  • Бартаат зам туулах өндөр чадварыг санал болгожээ. 

Энэхүү загвар хэзээ бэлэн болохыг тодорхой зарлаагүй байгаа. Харин хэрэглэгчдийн зүгээс Toyota компани машиныхаа загварыг боловсруулах шинэ платформ шаардлагатай учир 2028-2030 оны хооронд бүтээгдэнэ гэсэн таамаг дэвшүүлээд байна.

Холбоотой мэдээнүүд

Back to top button