Урлаг

Chanel брэнд бидэнд юу өвлүүлсэн бэ?

XX зууны эхэнд “Дэгжин байдлын гол түлхүүр нь энгийн байх” гэдэг үзэл санааг загварын ертөнцөд нэвтрүүлж, нийгмийн тогтсон хандлагыг эсэргүүцсэн алдарт брэнд бол Chanel юм. Эмэгтэйчүүдийг бие барьсан хатуу корсетоос салган, орчин үеийн чиг хандлагыг тодорхойлж чадсан энэ брэндийг 1909 онд Францын дизайнер Coco Chanel үүсгэн байгуулсан.

“Chanel’s Ford” буюу бяцхан хар даашинз, “Chanel №5” сүрчиг, “Chanel Suits” хослол, “Chanel 2.55” гар цүнх зэрэг нь энэхүү брэндийг тодорхойлох гол бүтээгдэхүүн бөгөөд загварын салбарт хээнцэр атлаа энгийн, тухтай байдлыг алдаршуулсан юм.

2023 оны хамгийн үнэ цэнтэй, элит брэндийн гуравдугаарт 19.4 тэрбум долларын үнэлгээгээр бичигдсэн. Дэлхий даяар 310 нэрийн дэлгүүр ажиллаж, онлайн захиалагчид нь жилээс жилд нэмэгдэж байна.

Брэндийн нүүр царайгаар жүжигчин Timothee Chalamet, Tilda Swinton, Kristen Stewart,  Margaret Qualley, K-pop од G-Dragon, Jennie, Minji, Японы жүжигчин, модель Nana Komatsu нар ажиллаж байна.

Холбоотой мэдээнүүд

Back to top button