Урлаг

Бидний хүүхдүүдийн унших ном өнөөдөр ургаж байна

Ирээдүйгээс асууя…
100 жилийн дараа номын үнэр, цаас эргүүлэх чимээ, гарт тэмтрэгдэх хуудас одоогийн бидэнд мэдрэгддэг мэдрэмж бий юу?
Хуучин ном борлуулдаг бяцхан мухлагуудаас эхлээд дэлхийн хамгийн том номын сан байгаа юу?
Эсвэл номыг дижитал орчинд уншиж, сонсож болох олон сонголт дундаас цаасан хэвлэл хасагдчихсан уу?
Ирээдүйгээс ярьж байна… (Төсөөлөл)
Технологийн хөгжил, дижитал шилжилт дунд хүн төрөлхтөн байгалийн, “амьд”, бодитой мэдрэмжээ авч үлдэхээр хичээж байна. 
Зуун жилийн өмнөөс тарьж ургуулсан мод, энэ хугацаанд хадгалсан гайхалтай бүтээлүүд чинь бидэнд үлдсэн…

Ирээдүйн номын сан 2014-2114 он

Яг одоо Осло хотын ойролцоо Нордмарк ойд ургаж буй 1000 мод зуу орчим жилийн дараа хэвлэгдэх тусгай антологийг цаасаар хангана.

“Future Library” нэртэй төслийг Шотландын зураач Кэти Патерсон санаачилсан. Энэхүү төсөл 2114 он хүртэл жилд нэг зохиолчийн бүтээлийг сонгож “Ирээдүйн номын сан”-д зориулан хадгалж байна.

Уг төсөл санаачлагдаад 10 жил болох гэж байгаа бөгөөд “Future Library Trust” сан шилдэг зохиолуудыг сонгодог. Аль ч үндэстний зохиолч шалгаруулалтад орох боломжтой төдийгүй эх хэлээрээ, хүссэн төрлөөрөө бичиж болох ажээ.

Дэлгэрэнгүй мэдээллийг төслийн албан ёсны сайтаас хүлээн авахыг хүсвэл энд дараарай.

Холбоотой мэдээнүүд

Back to top button