Технологи

Apple pencil USB-C холболт бүхий 3 дахь загвараа танилцууллаа

iPad ашигладаг дижитал контент бүтээгч, оюутан залууст хэрэглээний өргөн боломжийг бий болгодог Apple pencil-ийн сонголт нэгээр нэмэгдлээ. 

Энэ төрлийн бүтээгдэхүүн дижитал орчинд тэмдэглэл хөтлөх, зурах, дүрслэх зэрэгт хувьсгал хийж, бүтээлч байдлын хязгааргүй боломжийг нээсэн. 

Apple брэндийн pencil нь нарийвчлал, хоцролт бага, даралт болон хазайлт мэдрэх чадвар өндөр гэдгээрээ ижил төрлийн бусад брэндээс ялгардаг. Энэхүү шинэ загвар нь илүү хямд, USB-C оролтоор цэнэглэгддэг давуу талтай. 

Шинэ Apple Pencil-ийг 79 доллароор худалдаж авах боломжтой бөгөөд 11-р сарын эхээр худалдаанд гарах юм байна.

Энэхүү загвар нь iPad (Gen-10th), iPad Air (4, 5 gen), iPad Pro 11 Inch (1, 2, 3, 4 gen) iPad Pro 12.9 инчийн (3, 4, 5, 6th gen) болон iPad mini (6th gen) зэрэг USB-C порттой бүх iPad загварт тохирно.

Холбоотой мэдээнүүд

Back to top button