Авто

Цахилгаан автомашины хэрэглээ нэмэгдэж, үнэ буурч байна

2020 онд нийт тээврийн хэрэгслийн дөрвөн хувийг эзэлдэг байсан цахилгаан автомашины зах зээл 2022 онд 14% болж нэмэгдсэн. Энэ тоо цаашид улам нэмэгдэх хандлагатай байгаа бөгөөд томоохон компаниуд тэргүүлэгч үйлдвэр болохын төлөө өрсөлдөж байна.

Өнгөрсөн онд дэлхийн цахилгаан автомашины нийт борлуулалтын 60 хувийг Хятад улс дангаараа эзэлсэн ба энэ оны эхний хагасаар ч мөн Хятад компаниуд энэ зах зээлд гол тоглогч хэвээр байна.

ЗэрэглэлEV MakerУлсБорлуулсан тоо
1BYDХятад1.191.405
2TeslaАНУ888.879
3BMWГерман220.795
4GAC-AionХятад212.090
5Volks-wagenГерман209.852
6SGMWХятад191.767
7MercedesГерман165.213
8Li AutoХятад139.874
Цахилгаан авто машины борлуулалт

2035 он гэхэд Европын холбооны гишүүн орнууд бензин болон дизель хөдөлгүүртэй автомашингүй болох зорилт тавьсан. Цахилгаан автомашины хэрэглээгээр европын орнууд тэргүүлдэг. Улс орнууд цахилгаан автомашины хэрэглээгээ нэмэгдүүлэхийн тулд импортын татвараас чөлөөлөх, замын хураамжаас хувь хөнгөлөх, урамшуулал олгох зэрэг бодлого хэрэгжүүлдэг ажээ.

1Норвеги88%
2Исланд70%
3Швед54%
4Дани39%
5Финланд38%
6Нидерланд35%
7Герман31%
8Хятад29%
9Бельги26%
10Швейцарь25%
Цахилгаан автомашин хэрэглэгчдийн хувь улсаар

Тесла цахилгаан автомашины зах зээлийг дахин тэргүүлэхийн тулд өмнө нь гаргасан машиныхаа үнийг буулгаж байна. Жишээлбэл, Tesla Model 3-ын үнэ сүүлийн нэг жилийн хугацаанд 17 хувиар буурчээ. 

Одоо бусад автомашин үйлдвэрлэгчид, тэр дундаа тансаг зэрэглэлийн брэндүүд ч гэсэн EV-ийг их хэмжээний хямдралтай үнээр зарж байгаа аж. 

Холбоотой мэдээнүүд

Check Also
Close
Back to top button