Урлаг
Netflix төлбөрөө нэмнэ гэж мэдэгдлээ
Дэлхийн хамгийн олон хэрэглэгчтэй видео стриминг үйлчилгээний Нэтфликс компани АНУ, Их Британи, Францад сарын төлбөрөө нэмэхээр болжээ.
2023 оны гуравдугаар сараас Нэтфликсийн энгийн хэрэглэгчдийг нууц үгээ хуваалцахыг хориглосон. Улмаар премиум багцын хэрэглэгчид сард 19.99 долларын төлбөр төлөөд дүрсний өндөр нягтаршилтай, сурталчилгаагүй, дөрөв хүртэлх төхөөрөмжөөр хандах эрхтэй болсон.
7-9 дүгээр сард Нэтфликсийн захиалагч нар 8.8 саяар нэмэгдсэн нь сүүлийн хоёр жилд байгаагүй өсөлт юм.
Өнөөдөр Нэтфликс компани премиум багцынхаа үнийг нэмж байгаагаа мэдэгдлээ.
- АНУ-д гурван доллароор нэмж 22.99 доллар
- Их Британид хоёр фунтээр нэмж 17.99 фунт
- Францад хоёр еврогоор нэмж 19.99 еврогийн төлбөртэй болгож байна.
Саяхан тус компани “Netflix House” энтертайнмент төв нээхээ мэдэгдсэн. Шинжээчид төлбөр нэмэгдэх нь зайлшгүй зүйл гэж үзэж байна.