31.3 тэрбум доллароор үнэлэгдсэн хувцасны брэнд
Есдүгээр сард Fashion United Index хамгийн үнэ цэнтэй хувцас загварын брэндүүдийг эрэмбэлсэн.
Nike брэнд салбартаа 31.3 тэрбум доллароор үнэлэгдэж жагсаалтыг тэргүүлсэн ба есдүгээр сарын байдлаар 51.2 тэрбум ам.долларын орлого олсон байна. Үүний 33 тэрбум ам.доллар буюу 68%-ийг спорт гутлын борлуулалт эзэлжээ. Энэ жил дэлхий даяар 83.7 сая хүнийг ажлын байраар хангаж, 1032 албан ёсны дэлгүүр ажиллуулж байгаа аж.
Та бүхэнд дэлхийн хамгийн өндөр үнэлгээтэй хувцасны брэнд Nike-ийн сонирхолтой 5 баримтыг хүргэе.
- Nike-ийг олонд таниулах, хоногшиход гол нөлөө үзүүлсэн алдарт логог Портландын Их Сургуулийн оюутан Каролин Дэвидсон ердөө 35 доллараар бүтээж байжээ.
- Nike брэндийн сурталчилгаа 2000 болон 2002 онд “Emmy awards”-аас шагнал хүртэж байсан.
- Хамгийн алдартай загвар болох Air Force 1 дэлхий дахинаа жилд 10 сая ширхэг зарагддаг.
- “Just do it” гэх үг Nike-ийн алдартай уриа үг билээ. Үүнийг 1970-аад онд Ютагийн гэмт хэрэгтэн цаазлуулахынхаа өмнө “Let’s do it” хэмээн хэлснээс санаа авч байжээ.
- Нэг секундэд дунджаар Nike брэндийн 25 хос пүүз зарагддаг
Компанийн гүйцэтгэх захирал Филл Найт: Бид арваад жилийн өмнө бүтээгдэхүүнээ зохион бүтээх, үйлдвэрлэхэд гол анхаарлаа хандуулдаг байсан. Харин одоо бид шинэ загвараа зах зээлд борлуулах, танилцуулахдаа анхаардаг. Бүх зүйл лабораториос биш хэрэглэгчдээс эхэлдэг гэдгийг ойлгосон гэжээ.
Тэд 2023 онд маркетингийн ажилд 4 тэрбум доллар зарцуулсан байна.