Урлаг

2023 оны хамгийн үнэ цэнтэй брэндийг Nike дахин тэргүүллээ

Хувцас, гоёл чимэглэлийн салбар нь ажлын байр, худалдаа үйлдвэрлэл, хөрөнгө оруулалт, ашиг орлогоороо зах зээлд ихээхэн үнэ цэн бүтээдэг чухал ач холбогдолтой. Бүтээгдэхүүний загвар болон эдэлгээний хувьд богино настай учир тэргүүлэгчийн байр суурь өрсөлдөөн ихтэй гэж болно. Хувцасны зах зээл гэж нэрлэгддэг энэ салбарт спорт хувцаснаас эхлээд өдөр тутмын, ажил хэргийн хувцас, гоёл чимэглэл, тансаг зэрэглэлийн бүтээгдэхүүнүүд багтдаг.

2023 онд энэ салбарын нийт орлого 1.7 их наяд ам.доллар хүрнэ гэх таамаг байна. 2028 он гэхэд энэ тоо хоёр дахин нэмэгдэх төлөвтэй байгаа аж.

Энэ жил Nike брэнд 31.3 тэрбум ам.долларын  үнэ цэн бүтээж жагсаалтын нэгдүгээрт дахин бичигдлээ. Хамгийн өндөр үнэлгээтэй 10 брэндийн тав нь Франц улсынх бөгөөд хувцас загварын салбарт тэргүүлэгч орны чансаагаа хадгалж үлджээ.

Эх сурвалж: Brand Finance

Холбоотой мэдээнүүд

Back to top button