ACI World олон улсын нисэх буудлын нийгэмлэг “2024 он бол дэлхийн эдийн засгийн сэргэлтэд чухал жил болно” гэж мэдээлжээ. Тоон үзүүлэлтээс харахад 2023 оны эцсийн байдлаар 9,4 тэрбум зорчигч тэнгэрт хөөрөх төлөвтэй байгаа нь 2019 оны 9,2 тэрбум зорчигчоос 102,5%-иар өсжээ.
Мөн Африк дахь зорчигчдын тоо ойрын жилүүдэд эрчимтэй нэмэгдэж, 2023 онд 221 сая зорчигч ниссэн нь 2019 оны 96,3%ын түвшинд хүрэх төлөвтэй байна.
2024 оны эцэс гэхэд Африкт 253 сая зорчигч нислэг хийж 2019 оныхоос 110,6% өснө гэж таамаглаж байна. Энэхүү өсөлтийг Египет, Марокко, Тунис зэрэг хөгжиж буй зах зээлүүд бий болгох төлөвтэй байгаа юм.
2023 оны эхний хагаст Ази-Номхон далайн бүс нутагт зорчигчдын тоо мэдэгдэхүйц нэмэгдсэн нь Хятадын зах зээл дахин нээгдсэнтэй холбоотой аж.
Харин ирэх оны хоёрдугаар хагаст эдийн аялал жуулчлалын тоо буурч, эдийн засгийн сэргэлтэд нөлөөлж болзошгүй байна.
Цар тахлын өмнөх судалгаагаар 2023онд дэлхийн зорчигчдын тоо 10.5 тэрбумд хүрнэ гэж таамаглаж байсан бол энэ оны жилийн эцэст 8.6 тэрбум зорчигч нислэг үйлдэх төлөвтэй байгаа аж.
Харин 2024 онд 10,9 тэрбум зорчигч тэнгэрт хөөрнө гэж таамаглаж байна.
Travelnews.co.za